Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг прокурорт дуудлаа

О.Шүрэнцэцэг
2019/11/15

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид өчигдөр Нийслэлийн прокурорын газраас Прокурорын Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ.

Эх сурвалжийн мэдээллээр Ц.Элбэгдоржийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй дөрвөн хэрэгтэй холбоотойгоор дууджээ.

Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг худалдаж авсан "Монголиан коппер корпорейшн" ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон, "Эрдэнэт үйлдвэр"-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, "Азаргын гол чонот" ХХК, тус үйлдвэрийн нягтлан Б нарыг цагдан хориод шалгаж буй "Эрдэнэт"-ийн оффшорын хэрэгтэй холбоотойгоор их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй.

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэг­тэй холбоотой, 2012 онд П.Цагааны хамт БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх хэргүүдтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн бололтой.

Ц.Элбэгдорж нь эдгээр хэрэгт гэрч, сэжигтэн, яллагдагчийн хувьд холбогдож буй талаар эх сурвалж хэлж байгаа юм.

Түүнийг 2019 оны хоёрдугаар сарын 22-нд АТГ-аас дуудаж мэдүүлэг авч байсан юм. Тухайн үед дээрх хэргүүдтэй холбоотойгоор бус Тавантолгойн талаар асуусан гэдэг юм. Ц.Элбэгдорж тэгэхэд АТГ-аас дуудагдсан тухайгаа "Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа прокурорт биечлэн өгсөн Тавантолгойн асуудлаар АТГ-ааас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс" хэмээн твиттертээ "жиргэчихээд" АТГ-т очиж байсан билээ.

Харин өдгөө Ц.Элбэгдорж Монголд байхгүй. 14 хоногийн өмнө хил давсан. Тиймээс Нийслэлийн прокурорын газрынхан Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг ар гэрийнхэнд нь өгсөн байна. Хэрвээ дуудах хуудсанд заасан хугацаанд ирэхгүй бол хуулийн дагуу дараагийн арга хэмжээг авна гэдгээ прокурор мэдэгджээ. Прокурорын авах дараагийн арга хэмжээ нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг интерполоор эрэн сурвалжлах юм байна.

Arslan.mn

ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЛБА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 1 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 1 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 2 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 2 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 3 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 3 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 3 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 3 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 4 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 5 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 7 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 7 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 7 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 9 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 9 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 9 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 23 цагийн өмнө
Н.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 23 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно Өчигдөр