Татвараа төлөөгүй жолоочийн машины дугуйг түгжихээр журамд тусгажээ

О.Шүрэнцэцэг
2019/11/15

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Татварын ерөнхий газраас татвар төлөгчийн харилцааг зохицуулах 35 журмыг олон нийтээр 2 үе шаттай хэлэлцүүлж байна. Эхний ээлжинд танилцуулагдсан 14 журмын төсөлд санал авах хэлэлцүүлэг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдийн танхимд энэ сарын 14-ны өдөр болсон. Хэлэлцүүлэгт УТОХГ болон НТГ-тай харилцагч 130 татвар төлөгчдийн төлөөлөл оролцсон бөгөөд татвар төлөгчийн бүртгэл, татварын ногдуулалт, тайлагнал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, татвар хураалт, буцаан олголттой холбоотой журмын төслүүдээр хэлэлцүүлэг өрнөсөн.

Хэлэлцүүлэг хийх 35 журмуудыг татвар төлөгчдөд судлах боломж олгох үүднээс 2019 оны 10 дугаар сарын 21-нд www.mta.mn сайтын "Журмын хэлэлцүүлэг" цэсэнд байршуулсан бөгөөд та төслүүдтэй танилцаж саналаа бэлтгэн хэлэлцүүлэгт оролцож саналаа илэрхийлж болох юм.

Хэлэлцүүлгийн эхэнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авах журмын төслийг Татварын ерөнхий газрын Орлогын газрын татварын улсын байцаагч Д.Энхтуяа танилцуулсан. Тэрбээр "Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуулиараа иргэд 100 хувь төлөх ёстой байтал одоогийн байдлаар 10-20 хувь нь албан татвараа төлөхгүй байдаг. Зарим иргэд нь автомашинаа хэрэглэдэггүй гээд татвараа төлөхгүй байх, өмнө нь нэр шилжүүлэхдээ татвараа төлөөгүй байх зэрэг асуудлаар татварын өр үүсэх тохиолдлууд гардаг.

Тэгвэл энэ журмаар татварын өр төлөх нэхэмжлэлд заасан хугацаанд татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сануулах байдлаар хязгаарлана. Ингэхдээ татварын 10 сая хүртэл төгрөгийн өртэй татвар төлөгчийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ажлын тав хүртэл хоногоор хязгаарлах юм. Энэ үед авто тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг өртэй татвар төлөгч хариуцна. Энэ журмын төслийг батлахад Тээврийн цагдаагийн алба болон Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран ажиллаж байгаа.

Өмнө нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, автомашины дугуйг түгжих арга хэмжээг огт хэрэгжүүлж байгаагүй. Хэрвээ албан татвараа төлөхгүй бол дансыг нь хааж, хөрөнгийг нь хураан авч, хөдөлгөөнгүй битүүмжлээд, төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэх өгөх зэрэг процесс нь их уддаг байсан. Тиймээс татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд томоохон өөрчлөлт оруулж байгаа" гэдгийг хэлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 53 минутын өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 2 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21