​Д.Одбаярыг хэний зөвшөөрлөөр, ямар хуулийн дагуу зугтаалгав

О.Шүрэнцэцэг
2019/11/15

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр онгоцны хоолойгоос шууд автомашиндаа суусан талаар бид мэдээлсэн. Тэрбээр онгоц ирэхээс өмнө өөрийн автомашинаа нисэх буудлын талбай руу оруулж онгоцны хоолойгоос шууд автомашиндаа хэвлэлийнхэнээс зугтаж суусан гэсэн үг юм. Тэгэхээр Д.Одбаяр нь энгийн иргэн адил хил, гаалийн бүсээр нэвтрэлгүй, шууд нисэхийн талбайгаас автомашинаараа гарсан гэсэн үг юм.

Зариг.мн сайтын сурвалжлах баг автомашин нэвтэрдэг хаалгаар хэн нэгэн төрийн өндөр албан тушаалтны автомашин нэвтэрсэн эсэхийг тэндэхийн ажилтнуудаас асуухад огт тийм мэдээлэл ирээгүй ээ гэж тайлбарласан. Иргэний нисэхийн ерөнхий газрынхан ҮХЦ-ийн даргатай хуйвалдаж "хэвлэлийнхэн"-ээс зугтах тусгай ажиллагааг зохион байгуулсан байх магадлалтай.

Энэ талаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнтэй холбогдож дараах зүйлийг тодрууллаа.

-ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр онгоцноос шууд автомашиндаа суусан байна. Нисэхийн талбайруу ямар зөвшөөрлөөр автомашин нэвтэрч, хил гаалиар хянуулалгүй шууд гардаг вэ?

-Надад энэ талаар мэдээлэл огт алга. Хэрвээ тэгж суусан бол Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар зэрэг төрийн олон байгууллагын хяналт дор явагддаг. гэсэн хариултыг өглөө.

Бид ГЕГ болоод Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллийг тодруулж хүргэх болно. Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан хэлэхдээ Д.Одбаярыг цэцэг тэвэрч угтаад ажлыг нь хийлгэх ёстой гэж мэдэгдсэн бол Монголын төрийн байгууллагууд түүний замыг нь засч хэвлэлийнхэнээс амжилттай зугтаалгаж чадлаа. Энэ үйлдэл хууль, журмын дагуу байсан эсэхийг үргэлжлүүлж сурвалжилна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 53 минутын өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 2 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21