Д.Одбаяр цэцийнхээ гишүүдтэй таван цаг орчим хуралдаж, ажлаа өгөхгүй гэж мэдэгджээ

О.Шүрэнцэцэг
2019/11/15

Д.Одбаяр цэцийн зургаан гишүүнтэйгээ таван цаг орчим хуралдаад, хаалга саван гарчээ 2019 оны арваннэгдүгээр сарын 15-нд буюу өнөөдөр "Үндсэн хуулийн цэц"-ийн нэр бүхий гишүүд нэгдээд даргаа огцруулах, түүнд хариуцлага тооцох асуудлыг хөндөхөөр Д.Одбаяртай таван цаг орчим хугацаанд хуралджээ. Хурал "Үндсэн хуулийн цэц"-ийн гишүүн Б.Буяндэлгэрийн өрөөнд болсон юм. Цэцийн зарим гишүүд Д.Одбаярын зохисгүй үйлдлийг шүүмжилж, цэцийн даргын ажлаа сайн дураараа өгөхийг ятгасан аж. Харин Д.Одбаярын тухайд "Миний асуудал хоёр улсын хоорондын харилцаа болж байгаа. Солонгос улсын тагнуулын байгууллагаас миний бичлэгийг зориуд хийсэн энэ тухайгаа ҮАБЗ-д танилцуулна" гэжээ.

Тус хуралд ҮХЦ-ийн гишүүн Н.Чинбат нь АНУ-д томилолттой учир оролцоогүй бол Г.Баясгалан ирээгүй аж. Ирэх долоо хоногийн даваа гаригт хийх хэвлэлийн бага хурлынхаа талаар ярьсан бөгөөд Д.Одбаяр нь хэлэхдээ "Энэ асуудалд огт буруугүй гэж олон нийтэд мэдэгдэнэ. Хэрвээ миний энэ байдлыг ашиглаад намайг огцруулна гэж бодож байгаа бол санасны гарз шүү, би огцрохгүй намын удирдлагуудтай уулзах болно" гэж хэлээд хаалга саван гарсан тухай мэдээлэл ирлээ. Хурал 17:20 минут орчим эхэлж дөнгөж саяхан дууссан байна. Цэцийн гишүүдийн олонхийн саналаар даргыг нь огцруулах хуулийн заалт мөрдөгдөж буй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 43 минутын өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 50 минутын өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 3 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 4 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 4 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 4 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 5 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 5 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 21 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 21 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 22 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 22 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа Өчигдөр
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана Өчигдөр
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр