Р.Дагва: Хотын нийт төсвийн 70 орчим хувийг урсгал зардалд зарцуулдаг

О.Шүрэнцэцэг
2019/11/19

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр "Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэхүндсэн чиглэл"-ийн хэрэгжилтийн явц, "Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр Хурлын дарга Р.Давгад өргөн барилаа. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан онцлох ажил нь төр-хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхээр тусгасан явдал гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мөн онцолсон юм. Тэрбээр "Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулахдаа нийтийн ахуйн ажил, үйлчилгээг сайжруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэн төсвийн ачааллыг бууруулж, орлогыг зөв зүйлд зарцуулахад анхаарлаа. Мөн хотын эрх зүйн орчныг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. 2020 онд хотын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл нь нийслэлийн 2030, цаашлаад 2040 оны хөгжлийн суурь болох ёстой учраас бүхий л асуудалд анхаарч ажиллах ёстой" гэсэн юм. Харин Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва "Хөрөнгө оруулалтын ажлын үр ашгийг ярих цаг болсон. Мөн урсгал зардлын үр өгөөжийг ч ярих нь зүйтэй. Хотын нийт төсвийн 70 орчим хувь нь урсгал зардалд зарцуулагддаг. Тиймээс анхаарах нь зүйтэй. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах санаачилга, эхлүүлж буй ажил цаг олжээ гэдгийг хэлмээр байна. Бид хувийн хэвшлийнхнийхээ оролцоотойгоор хотоо хөгжүүлэх ёстой" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 37 минутын өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21