Төрийн албаны ерөнхий шалгалтанд 1588 иргэн тэнцжээ

О.Шүрэнцэцэг
2019/11/20

Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны шалгалтыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд төрийн албаны ерөнхий шалгалтанд 8891 иргэн оролцохоор бүртгүүлсний 7616 иргэн шалгалтанд орсон байна. Үүнээс 1588 иргэн эхний шалгалтанд тэнцсэн байна. Харин өнөөдөр Монгол хэл, бичгийн шалгалтыг зохион байгуулж байна.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан "Шалгалтанд орж байгаа иргэдийн тооноос харахад иргэд залуучууд маань төрийн албанд орж ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна. Иргэдийн зүгээс анхаарах зүйл их байна. Ерөнхий суурь мэдлэгээ баталгаажуулах үүднээс шалгалт өгч байгаа учраас түүхээсээ эхлээд монгол хэл бичгээ сайн мэддэг байх хэрэгтэй. Өнөөдөр Монгол хэл бичгийн шалгалт явж байна. 180 гаруй иргэдээс 160 хүн тэнцэх жишээний сайн өгч байна" гэлээ.

Монгол хэл, бичгийн шалгалтанд 20 ба түүнээс дээш оноо авч дараагийн шалгалтанд орох эрхтэй болно. Төрийн албаны шалгалтанд тэнцсэн иргэд гурван жилийн хугацаатай нөөцөд бүртгэгдэх аж. Ингээд шалгалтанд оролцсон иргэдийн сэтгэгдлийг хүргэе.

Баянзүрх дүүргийн иргэн н.Хонгорзул "Ерөнхий шалгалтаа давчуул Монгол хэл бичгийн шалгалт амархан байлаа. Шалгалтын зохион байгуулалт сайн байна. Гол нь төрийн албаны зөвлөлийн номноос ирж байгаа нь их дэм боллоо. Миний хувьд 3 сар бэлтгэсэн" гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Галжидмаа "Монгол хэл бичгийн шалгалт тэр чигээрээ номноос ирж байна. Ерөнхий шалгалтын хувьд холимог ирсэн. Тэнцээд гараад ирлээ. Та бүхэндээ баярлалаа" гэв.

Нийтэлсэн: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 43 минутын өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21