УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2019.11.20/ хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудлыг жагсаалтыг та бүхэнд хүргэж байна.
1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас "Их Эзэн Чингис хаан" танхимд:
Хэлэлцэх асуудал:
2. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Их Эзэн Чингис хаан" танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- "Гэрээ соёрхон батлах тухай" хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын "Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл"-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээ /Засгийн газар 2018.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын "Далайн хөдөлмөрийн тухай конвенци"-д 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл /Засгийн газар 2018.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Бусад.
3. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас "Жанжин Д.Сүхбаатар" танхимд:Хэлэлцэх асуудал:
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна