​Гавьяат хуульч Б.Сарантуяаг албан тушаалаас нь чөлөөллөө

О.Шүрэнцэцэг
2019/11/20

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Э.Батбаярыг томилоод удаагүй байна. Тэгвэл шинэ дарга ирснээр зарим хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлж эхэлсэн байна. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөх, гавьяат хуульч Б.Сарантуяаг чөлөөлөх шийдвэрийг өчигдөр гаргажээ. Гавьяат хуульч Б.Сарантуяа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагчаар гэрээгээр ажиллаж байсан бөгөөд гэрээний хугацаа дууссан шалтгаанаар албан тушаалаас нь чөлөөлсөн гэдэг мэдээллийг ШЕЗ-өөс өгч байна. Хуулийн салбарт 43 жил ажиллаж байгаа хуульч Б.Сарантуяа нь Салхитын мөнгөний ордын хэрэгт шалгагдаж байгаа талаар бид өмнө мэдээлж байсан билээ.

Тодруулбал, Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт холбогдуулан 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж байгаа билээ. Дээрх хэрэгтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч асан, Гавьяат хуульч Б.Сарантуяа болон түүний хүү, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн байна. Тэднийг үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзэн шалгаж байгаа гэх мэдээлэл бий.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 41 минутын өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21