Сэтгүүлч М.Уянгын бие муудаж, БНСУ-ын Сөүл хотын Асан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан билээ. Тэгвэл түүний биеийн байдалд сайжирч, эмнэлгээс гарсан тухайгаа тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээллээ.
Тэрбээр Сөүл Асан эмнэлэгт сар гаран хэвтээд мундаг эмчийн хагалгаа ,хяналт , эмчилгээний ачаар өнөөдөр эрүүл саруул болоод эмнэлгээсээ гарлаа. Том давааны ард гарч чадлаа . Өнөөдрийн энэ сайхан өдрийг манай гэр бүлд бэлэглэсэн салбарынхаа сайхан сэтгэлт сэтгүүлчид ,хайртай хамт олон , надад хандив илгээж сэтгэлийн дэм хайрласан бүх хүмүүст гүнээ талархаж байна. Бас Сөүл Асан эмнэлгийн чадварлаг хамт олонд талархаад баршгүйнээ. Эмнэлэгтээ дахиад хэд хэдэн удаа шинжилгээ өгч хянуулаад сарын дараа монголдоо очно доо" хэмээлээ.
Сайхан сэтгэлт ард түмнийхээ тусламжаар түүний биеийн байдал ийнхүү сайжирлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна