Р.Дагва Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

О.Шүрэнцэцэг
2019/11/20

ийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өчигдөр /11.19/ Польшийн Элчин сайд Кришцетофыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны нийслэл хотуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах талаар ярилцав. Энэ хүрээнд хоёр талын хувийн хэвшлийнхний харилцаа холбоог сайжруулах, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нийслэл хотууд гүүр болох ёстой гэдгийг онцолсон. Эдийн засгийн хамтын ажиллагаа бол хамгийн бат бөх харилцаа гэдгийг нийслэлийн ИХТ-ын дарга Р.Дагва мөн онцолж байлаа. Харин Польшийн Элчин сайд Кришцетоф нийслэл хотууд аль ч түвшинд хамтран ажиллах боломжтойг дуулгаад, Польш улсын эдийн засаг 1992 оноос хойш байнгын өсөлттэй байгаа, жил бүр 5-7 хувийн өсөлттэй гарч байгаа гэсэн юм. Иймд Улаанбаатар хоттой эдийн засгийн түвшинд хамтран ажиллах боломжтой гэлээ. Улмаар уг асуудлаар удахгүй Монгол Улсад албан ёсны айлчлал хийх Польшийн Парламентийн даргын айлчлалын үеэр дэлгэрэнгүй уулзаж ярилцахаар тохиролцсон юм.

Мөн өнөөдрийн уулзалтын үеэр нийслэл хотуудын найрамдалт харилцааны илэрхийлэл болгож Улаанбаатар хотод Варшав хотын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, гудамж байгуулж тохижуулах боломжтойг хэлсэн юм. Түүний энэхүү саналыг Элчин сайд сайшаан хүлээн авч, Польш улсын ерөнхийлөгч агсан Качиньскийн нэрээр нэрлэх санал тавилаа.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 1 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21