ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Дубайн гэрээний асуудлаар байр сууриа илэрхийлж байна

О.Шүрэнцэцэг
2019/11/20

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын үеэр Ц.Нямдорж сайд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын дунд Дубайн гэрээний асуудлаар маргаан үүссэн талаар хэвлэлүүд мэдээлсэн. Энэ талаар Ц.Нямдорж сайд тайлбар өглөө.

-Дубайн гэрээтэй холбоотой захиралууд Захиргааны хэргийн шүүх дээр уналаа. Үүнээс үүдэж, Х.Болорчулуун гишүүн та хоёрын дунд маргаан үүссэн. Ер нь энэ асуудал дээр таны байр суурь ямар байгаа вэ?

-УИХ-ын гишүүд Дубайн гэрээтэй холбоотой болохгүй бүх сэдвийг үүсгэдэг. Оюутолгойн гэрээг зурагдахад би сайд байсан. Өмнө нь хийгдэж байгаагүй олон улсын хүрээний том гэрээ зурагдсан. Гэрээ байгуулагдаад 10 орчим боллоо. Одоогоор 9 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Монголын талаас нэг ч төгрөг гаргалгүй энэ үйлдвэр боссон. Далд уурхайн бүтээн байгуулалт өрнөж, бүхэл бүтэн хот үүсчихээд байна. Рио-тинто олон улсын том банкуудыг хамруулан, санхүүжилт татаж, далд уурхайн бүтээн байгуулалтыг өрнүүлж, 16 мянган ажлын байр үүсгээд байна. Намайг эргэж сайд болсноос хойш гурван асуудлаар хоёр талаасаа ярилцаж эхэлсэн.

-Тэр гурван асуудал нь юу юм?

-Нэгдүгээрт, Оюутолгойн гэрээг хүчингүй болгох яриа улс төрчдийн дунд үүсээд байна. Энэ нь танай Засгийн газрын байр суурь мөн үү.

Хоёрдугаарт, Захиргааны шүүх дээр явагдаж байгаа маргааныг юу гэж харж байна.

Гуравдугаарт, Татварын маргааныг хоёр талаасаа хэлэлцэж шийдэе гэж. Гэтэл Захиргааны хэрэг дээр Ч.Сайханбилэгийн гурван захирамжийг гэнэт хүчингүй болгож, УИХ дээр Дубайн гэрээг хүчингүй болгох тогтоолын төсөл гараад ирсэн. Компанийн хүмүүс нь хоёр талаас маш хүнд хараанд байгаа талаараа бидэнд ирж ярьсан.

-Рио-тинто үүн дээр ямар байр суурьтай байгаа юм?

-Ойрын өдрүүдэд Рио-Тинто группийн ТУЗ хуралдаж, Оюутолгой төслийг цааш явуулах уу гэдгээ шийдэх гэж байна. Ийм эгзэгтэй үед манайхан дотроо асуудал үүсгэж, шүүхийн шийдвэр гарчихлаа. Дэлхийн томоохон санхүүгийн байгууллага, улс төрчдийг өөрсдөдөө нэгтгэсэн группийн өмнө бид хүч тэнцвэргүй тулаанд орно гэсэн үг.

-Нэр бүхий улстөрчид Оюутолгойн гэрээг байгуулахад хахууль авсан гэх яриа явдаг. Энэ хэр бодитой юм бэ?

-Оюутолгойн гэрээг байгуулахад С.Баяр 1 тэрбум, бусад дөрвөн сайд тус бүр 250 сая ам.доллар авсан гэх яриаг тв-ээр хүртэл гаргаж байсан. Энэ яриа яригдсаар өдийг хүрлээ. Үүнээс үүдэж, бүлэг дээр маргаан дэгдсэн. Үнэхээр хахууль аваад гэрээ байгуулсан бол ил болгох хэрэгтэй. Миний энд ярьсан яриаг өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга сайд байхдаа сонсож байсан. 4 тэрбум ам.долларын гэрээ байгуулаад хоёр тэрбум ам.доллар хахуульд авсан нь үнэн бол ноцтой асуудал. ҮАБЗ дээр өчигдөр яригдсан. Миний байр суурьтай тэд ерөнхий байдлаар санал нэгдсэн байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 42 минутын өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21