Сураггүй алга болоод 20 хоносон хүү ээжтэйгээ утсаар холбогдон “эсэн мэнд яваагаа” хэлжээ

О.Шүрэнцэцэг
2019/11/21

Иргэн Ж.Лхагважавын хүү Энх-Өлзий 2019 оны аравдугаар сарын 28-ны өдөр ээжийнхээ ажлаас буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрладаг "Нарт өргөө" хотхоны 65 дугаар байрны дөрөвдүгээр орцноос 13.00 цагт гарч явснаасаа хойш ор сураггүй алга болжээ. Хүүгийн ээж түүнийг алга болсныг Цагдаагийн газарт бүртгүүлж, эрэн сурвалжлуулж, хүүгийн зурагт хуудсыг хотын гудамжаар наасан боловч сураг гаралгүй 20 хоног өнгөрөөд байв. Тэгвэл цагдаагийн байгууллагынхан хүүгийн сургийг гаргаж, PC тоглоомын газраар явж байгааг нь тогтоожээ.

Цагдаагийн байгууллагаас хүүгийн сургийг гаргасан аж. Тодруулбал, хүү дээрх хугацаанд PC тоглоомын газраар хэсч байсан бөгөөд /2019.11.19/ –ны өдөр ээждээ эсэн мэнд гэдгээ дуулгасан байна.

Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг "Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ар гэрээс нь хүсэлт тавьсны дагуу эрэн сурвалжилж байгаа. Сүүлд ирсэн мэдээллээр тухайн хүүхэд цахим тоглоомын газруудаар явж байгаа гэсэн мэдээлэл бий. Бид шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Одоогийн байдлаар хүү ээжтэйгээ утсаар холбогдон, эсэн мэнд яваагаа хэлсэн" гэлээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 1 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21