Д.Одбаяр буусан ч түүний нөлөөлөл цэцээс холдохгүй нь

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Үндсэн хуулийн цэц өчигдөр буюу 2019.11.22-ны өдөр хаалттайгаар хуралдаж Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн чөлөөллөө. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт "Цэцийн даргын түр эзгүйд тухайн бүрэлдэхүүнд хамгийн олон жил ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмад гишүүн цэцийн даргын үүргийг гүйцэтгэнэ гэж заасан байна. Хуулийн дээрх заалтаас үзвэл Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго нар одоогийн Цэцийн бүрэлдэхүүнээс хамгийн эхэнд буюу 2013.12.26-ны өдөр томилогдсон тул аль ахмад настай нь үүрэг гүйцэтгэнэ. Ш.Цогтоо гишүүн дээрх 2 шаардлагыг аль алийг нь хангасан одоогоор 65 настай, тухайн цэцийн бүрэлдэхүүнд удаан жил ажилласан хамгийн ахмад нь аж. Гэтэл цэц дэх Хууль зүйн яамны фракц гэгдэх Д.Одбаяр, Г.Баясгалан, Н.Чинбат, Г.Туулхүү нар нь хуулийн заалт, насны шаардлагыг зөрчин Н.Чинбат, Г.Туулхүү нараар ээлжлэн цэцийн даргын албыг орлуулдаг аж. Ингээд Д.Одбаяр гишүүнээр үлдээд зогсохгүй яамны фракцынхаа хэн нэгнийг даргаар томилуулахаар улайран зүтгэж, өргөдлөө өгсөн атлаа Н.Чинбат гишүүнийг хувийн чөлөөг харгалзан хурлыг 7 хоног хүлээлгэсэн бөгөөд хууль зүйн яамны фракцын хэн нэгнийг даргаар сонговол Д.Одбаярын ноёрхол үргэлжлэх нь лавтай. Эцэст нь Улсын Их хурал ажлаа хийхгүйгээр Д.Одбаярыг гишүүнээр нь үлдээх нь хэнд ашигтай болохыг уншигчид тунгаах биз.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 1 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21