Сайжруулсан түлш савлах ажлыг 1.2 сая төгрөгөөр цалинжуулна

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, "Тавантолгой түлш" компанитай хамтран 500 ажлын байр зарласан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга Г.Ганзориг, Хөдөлмөр эрхлэлтийн газрын Сургалт судалгааны хэлтсийн дарга С.Нямдорж нар өгөв.

Сайжруулсан түлш савлах ажил хийх сонирхолтой иргэдийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын "Цагийн ажлын бирж"-д бүртгэж, Тавантолгой түлш ХХК-тай гэрээ байгуулах аж. "Гэрээ байгуулсан иргэд нийгмийн даатгал төлөхөөс гадна нэг сая 200 мянган төгрөгийн цалин авна. Хамгийн гол нь цагийн хуваарийн дагуу ажиллах учраас цаг баримтлах шаардлагыг тавина" гэж Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга Г.Ганзориг хэллээ.

Зарлагдсан ажлын байранд ажиллах сонирхолтой иргэдийн бүртгэлийг Сонор плаза төвийн 5 давхарт байрлах "Цагийн ажлын бирж"-д авах юм байна. Гэрээ байгуулан ажиллах иргэд гурван дүүргийн найман цэгт ажиллана.



Мөн хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас сайжруулсан түлшний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор "Утааны эсрэг миний оролцоо" аянг зохион байгуулах талаар мэдээллээ. Тус аянд нэгдэж сайжруулсан түлш савлах ажилд туслахыг иргэний нийгмийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын иргэдийг оролцохыг Хөдөлмөр эрхлэлтийн газраас уриаллаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 1 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 4 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21