2019 онд 280 ширхэг инженерийн хийцтэй худгийг шинээр барих захиалга иржээ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Манай орны 112 сая га бэлчээр нь 84.6 сая хонин толгой малыг даах бэлчээрийн даацтай болох нь тогтоогдсон аж. Бэлчээрийг доройтол, талхагдлаас хамгаалахын тулд зөв зохистой ашиглах, усан хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн хортон мэрэгч, шавжтай тэмцэх, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар малын тоог бэлчээрийн даацад тохируулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг Шадар сайд мэдээллийнхээ эхэнд онцолсон. Өнгөрсөн оны эцэст тоологдсон 66.5 сая толгой мал, бойжуулсан 22.4 сая төл бэлчээрийн ачааллыг ихээхэн нэмэгдүүлжээ. Одоо байгаа малыг хонин толгойд шилжүүлбэл 111 сая толгой болж буй бөгөөд бэлчээрийн даац 25 сая толгойгоор нэмэгдээд байна гэлээ. Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 30 гаруй хувьд сайн, 60 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд муу гэсэн үнэлгээг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргажээ.

Төвлөрсөн хот суурин газар, мал ихтэй аймгуудад бэлчээрийн даац үлэмж хэтэрсэн мэдээтэй байгаа бөгөөд бэлчээрийн усан хангамж муудаж, малын тоо толгой 1990 оноос 2018 онд 2.6 дахин өссөн байхад инженерийн хийцтэй худгийн тоо 1.7 дахин буурчээ. Өнөөгийн байдлаар 21 аймгийн 217 сумын 667 багийн бэлчээрт шинээр 1698 цэгт уст цэг тогтоох хайгуул судалгааны ажил хийх хэрэгцээ шаардлага байгааг Шадар сайд мэдээлэлдээ дурдсан.

2020 онд инженерийн хийцтэй 450 худаг барьж байгуулахад 11.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй бөгөөд инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангаас гаргах шаардлагатай гэж Засгийн газар үзэж байгаа аж. Манай орны хээрийн болон тал хээрийн бүсийн 17 аймгийн 40 сая га бэлчээрт үлийн цагаан оготно тархсан нь нийт бэлчээрийн 35.5 хувийг эзэлжээ. Эрдэмтдийн судалгаагаар үлийн цагаан оготны тархалт цаашид улам нэмэгдэж, уулархаг нутаг руу тэлэх хандлагатай байгаа нь тогтоогджээ. Сүүлийн 10 жилд улсын төсвийн 13 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 6.3 сая га талбайн үлийн цагаан оготныг устгах арга хэмжээг зохион байгуулсан нь үлийн цагаан оготно тархсан бэлчээрийн 1.3 хувьтай тэнцэж байна. Энэ онд улсын төсөвт тусгагдсан 1.7 тэрбум төгрөгөөр 12 аймгийн 512.1 мянган га талбайн үлийн цагаан оготныг устгах ажлыг энгийн механик болон микробиологийн аргаар, дөрвөн аймгийн 90 мянган га талбайд царцаатай тэмцэх ажлыг зохион байгуулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 1 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21