СХД-ийн 107 дугаар сургууль дээр сонин борлуулах үйлдлийг зогсоолоо

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Э-ээс ирүүлсэн "...Сонгинохайрхан дүүргийн 107-р сургуулийн 6е бүлгийн тооны багш 13000 төгрөгийн сонин хүүхдүүдийг заавал ав гэж шахаж байна. Шалгаж өгнө үү..." гэх гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 107 дугаар сургуулийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалт хийлээ.
Шалгалтаар тус сургуулийн ахлах ангийн менежер нь захиралын зөвшөөрлөөр "Сургуулийн математик" сонины газраас 13000 /арван гурван мянган/ төгрөгийн үнэ бүхий 150 ширхэг сонинг захиалж, математикийн багш нараар дамжуулан 6-12 дугаар ангийн 110 сурагчдад нийт 76 ширхэг сонинг худалдан борлуулахаар тараасан бөгөөд төлбөрийг хураасан асуудал тогтоогдоогүй болно.
Шалгалтын явцад дээрх тараагдсан сонинг буцаан татан авахуулж, худалдан борлуулахыг зогсоож, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх заалтын дагуу тус сургуулийн захирал болон ахлах ангийн менежер зэрэг хүмүүст холбогдох арга хэмжээг авч ажиллах тухай албан бичгийг удирдах дээд байгууллагад хүргүүллээ.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 1 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21