​Зургаан настай хүүг ангийн багш О нь байнга зодож, дарамталдаг байжээ

О.Шүрэнцэцэг
2019/11/25

Зургаан настай хүү Т нь сургуульд орсон цагаасаа эхлээд уравгар, шөнө гэнэт хар дарж сэрдэг, орондоо шээдэг болжээ. Хүүгийн ээж нь эмнэлгээр дагуулж явсан ч эрүүл байна гэдэг шинжилгээний хариу гарчээ. Биеийн хувьд эрүүл байгааг үзээд сэтгэлзүйчид хандсан байна. Гэтэл Т нь сэтгэлзүйчид нууцаа хэлжээ. Учир нь ангийнх нь багш О түүнийг бүтэн жил гаруй хугацаанд дарамталж, зоддог байсан, түүнийгээ ээждээ хэлж чадахгүй нуудаг тухайгаа учирлажээ.

Хэрвээ энэ тухай ээждээ хэлвэл багш манай ээжийг бас зодно, тиймээс би ээжийгээ хамгаалаад хэлээгүй гэж сэтгэлзүйчид ярьсан байна.

2018 оны 5-р сарын 09-нд Нэгдүгээр сургуулийн 1Г-ангийн сурагч Т нь хацар нь хөхөрсөн, хамарнаас нь цус гарсан байдалтай ангийнхаа хувцас солих өрөөнд сууж байжээ. Хүү ээждээ багш намайг зодсон гэсэн байна. Хүүгийн ээж энэ тухай ангийнх нь багш О –гоос асуутал "Хүүхдийг чинь хичээл хийхгүй болохоор алгадсан шүү, бусад хүүхдүүдийг мөн адил айг гэж бодоод" хэмээн тайлбарлажээ. Багшдаа зодуулсан Т хүүгийн ээж нь нэгдүгээр сургуульд багшилдаг бөгөөд мэргэжил нэгт ажлынхаа газрын багшийн үйлдлийг хэл амгүй өнгөрөөхөөр шийдсэн байна. Гэтэл энэ үйлдэл нь нэг удаагийнх бус бүтэн жил үргэлжилсэн болохыг хүү ээждээ саяхан ярьсан байна. Тэрбээр багш дандаа намайг зоддог, тиймээс манай ангийнхан ч надад дургуй. Манай ангийн 64 хүүхдийн 62 нь намайг дээрэлхдэг шоолдог, хоёр л надтай найзалдаг гэж хүү ярьжээ. Улмаар багш нь тухайн сурагчтай хэрхэн харилцана, ангийн хүүхдүүд багшийн хандлагаар нэг нэгийгээ үнэлдэг байна. С нь хүүгээ жилийн гаруйн хугацаанд сэтгэл санааны болоод бие мах бодийн дарамттай байсныг хожимдож мэдээд сургуулийнхаа захиралд өргөдөл гаргаж ангийг нь солив.

2Г-ангийн багш О-гийн нэр дээр өөр нэгэн эцэг эхээс сургуулийн захиргаанд гомдол иржээ. Манай хүүхэд өглөө цайгаа уухгүй юм, учир нь багш завсарлуулдаггүй, ариун цэврийн өрөө ч оруулдаггүй гэжээ.

Удаан хугацаанд хүүхдээ дарамтлуулсан ээж нэгдүгээр сургуулийн бага ангийг хариуцсан нийгмийн ажилтанд гомдол гаргахад "юун сүртэй юм, бүгдээрээ л зоддог биздээ" хэмээсэн байна.

2019 оны 10-р сарын 31-нд тус сургуулийн Ёс зүйн зөрчлийг хянан шалгах ажлын хэсэг хуралдсан байна. Ажлын хэсгийн багш нар нь хэрэг явдлын талаар О багшаас тайлбар авахаар хандахад "Би ямар учиртай, хэнд дуудагдаад байна, та нарт тодруулга өгөх шаардлагагүй" хэмээн цааргалжээ.

Хүчирхийлэлд өртсөн сурагч Т-гийн ээж хүчирхийллийн эсрэг 108 дугаартай утас болоод боловсролын газруудад өргөдөл гаргасан байна.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 1 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21