​Колумб, Чили, Болив дахь улс төрийн хямрал үргэлжилсээр байна

О.Шүрэнцэцэг
2019/11/25

Латин Америкийн эдийн засгийн хувьд хамгийн сайн үзүүлэлттэй гэгдэж байсан улс орнуудулс төрийн гүн хямралд ороод байна. АНУ нь эдгээр орны улс төрийн амьдралд оросууд интернэт ашиглан хөндлөнгөөс оролцсоны дараахямрал үүссэн гэж байгаа бол ОХУ нь Америкийг өнгөт хувьсгалын хийдэг "шалгарсан аргаараа" төр эргүүлж байна гэж буруутгаж байгаа. Энэ зуур эдгээр улсууд хямралаас гарах янз бүрийн арга хэрэгжүүлж эхлээд байна.

Колумбын Ерөнхийлөгч Иван Дуке нь арваннэгдүгээр сарын 24-нд улс оронд нь тулгараад байгаа нийгмийн асуудлуудын шийдлийн талаар ярилцах үндэсний хэмжээний уулзалт яриа эхлүүлэхээр болсон тухайгаа мэдэгдсэн. Энэхүү арга хэмжээнд эхний ээлжид Колумб улсын бүх мужуудын захирагч нар, бүх хотын дарга нар оролцох бөгөөд явандаа нийгмийн янз бүрийн давхаргын төлөөлөгчид хамрагдах аж.

Колумб даяар өнгөрсөн пүрэв гарагаас бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал, цуглаан болж эхэлсэн. Колумбчууд Засгийн газраасаа явуулж байгаа нийгмийн болон эдийн засгийн бодлогыг эрс шүүмжилсэн. Засгийн газар нь эсэргүүцлийн жагсаал нь бослого, үймээн болохоос сэргийлэхийн тулд улсынхаа хуурай замын болон усан хилийн түр хаагаад байгаа. Эсэргүүцлийн жагсаалын дараагаар Колумб даяар болсон ажил хаялтад 207 мянган хүн оролцсон мэдээ ирсэн. Зарим хотод болсон жагсаалын үеэр цагдаа нар жагсагчдын хооронд мөргөлдөөн болж гурван хүн амиа алдан, 273 хүн шархадсан байна.

Энэ зуур төрийн эргэлт гарсан Боливийн парламент Ерөнхийлөгчийн шинэ сонгууль явуулах хуулийг баталсан байна. Шинэ хуулиар нь аравдугаар сарын 20-нд болсон сонгуулийн үр дүнг цуцалж, Боливийн сонгуулийн ерөнхий хорооны үүргийг гүйцэтгэдэг Сонгуулийн дээд шүүхийн шинэ гишүүдийг томилох үүргийг Засгийн газарт өгсөн байна. Одоо Боливийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ЖанинАньес гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Хууль үйлчилж эхэлснээс 15 хоногийн дотор Сонгуулийн дээд шүүхийн гишүүдийг сонгож, улмаар сонгуулийг огноог зарлана. Ийнхүү дахин сонгууль явагдахаар болж байгаа ч Болив даяар экс Ерөнхийлөгч Моралесыг дэмжигчдийн эсэргүүцлийн жагсаал болж, цагдаа ба цэргийнхэнтэй хийж байгаа мөргөлдөөн тасрахгүй байна. Үүнээс болоод ЖанинАньес нь улс орноороо танилцах айлчлал хийхээс татгалзсан. Экс Ерөнхийлөгч Моралес нь Боливийн хүн амын 60 хувийг эзэлдэг нутгийн уугуул индианчуудын дундаас гаралтай, хөдөө орон нутагт одоо ч хамгийн нөлөөтэй хүн. Гэтэл сонгуулийн шинэ хуулиар ЭвоМоралес болон түүний талыг баримтлагчдыг шинэ сонгуульд оролцуулахыг хориглосон явдал ээдрээг богино хугацаанд шийдэхэд эергээр нөлөөлөхгүй бололтой гэж шинжээчид үзжээ.

Чилид өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 127 хүн шархадсан тухай "Agence France-Presse" мэдээлсэн байна. Жагсагчид эсэргүүцлээ илэрхийлэх үеэр цагдаагийн хэсгүүд рүү дайран шатааж байсан бол гэмтсэн хүмүүсийн дунд цагдаа нар цөөнгүй байгаа аж. Дайны хажуугаар дажин гэгчээр эсэргүүцлийн хөдөлгөөнийг далимдуулсан дээрэм тонуул олон гарах болсон байна. Жишээлбэл, ээлжит удаагийн эсэргүүцлийн жагсаалын үеэр үл мэдэгдэх этгээдүүд орон нутгийн банкны салбараас 200 мянган доллар, хамгаалагчдынх нь хоёр ширхэг бууг дээрэмдэн зугтсан тухай El Comercio сонин мэдээлсэн. Жагсаалыг тараах үеэр цагдаа нар 300 орчим хүнийг саатуулсан аж. Чилийн нийслэлийн удирдлагууд метрогоор зорчих тасалбарын үнийг ялихгүй нэмэгдүүлсний дараа оюутнууд, ахлах ангийн сурагчдын эхлүүлсэн эсэргүүцлийн жагсаал нь яваандаа улс орныг бүхэлд нь хамарсан Засгийн газрын эсрэг жагсаал, үймээн болж хувирсан нь одоо ч үргэлжилсээр байна. Жагсагчид нийгмийн баялгийг шударга хуваарилахыг шаардаж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана 1 цагийн өмнө
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ 19 цагийн өмнө
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал 21 цагийн өмнө
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо Өчигдөр
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна Өчигдөр
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа Өчигдөр
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” Өчигдөр
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина Өчигдөр
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 2026/06/05
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 2026/06/05
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05
Бага зэргийн бороо орно 2026/06/05
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 2026/06/04
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 2026/06/04
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2026/06/04
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2026/06/04
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2026/06/04
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 2026/06/04
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 2026/06/04