АМНАТ-ын хуулийг баталж, 90 гаруй тэрбум төгрөгийг буцаан авна

О.Шүрэнцэцэг
2019/11/25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав. Тодруулбал, үндсэн хуулийн цэц аравдугаар сарын 30-ны өдрийн дөрөвдүгээр тогтоолоор ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн "ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба АМНАТ--ыг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө" гэсэн заалтыг хүчингүй болгосон. Иймд холбогдох албаныхан ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн боловсруулжээ. Уг асуудлыг өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүчингүй болголоо.

Энэ талаар УиХ гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Цэцийн шийдвэрээр АМНАТ-ыг төлөх боломжгүй болсныг УиХ-аар анхны хэлэлцүүлгээр хэлэлцэж баталлаа. өнгөрсөн аравдугаар сарын 30-наас өнөөдрийг хүртэл авч чадаагүй байсан татвар буюу зөрүү мөнгийг нөхөж авах хуулийн заалтыг хуульд оруулсан. Ингэснээр өдөрт 4.6 тэрбум төгрөгийн АМНАТ төлөгдөхгүй байсныг засах боломж бүрдэж 90 гаруй тэрбум төгрөгийг буцаан авахаар болж байна. АМНАТ--ыг давхардуулан авсан гэх гомдол үндсэн хуулийн цэцэд очсон. давхардуулан авахгүй байх асуудлыг засгийн газрын хуралдаанаар баталж, хуулиндаа ч тодорхой заагаад өгчихсөн. давхардуулан олгосон гэх асуудлыг буруу шийдвэр гаргасан цэцээс тодруулах нь зүйтэй" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 1 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21