Саарал жагсаалтаас ирэх оны есдүгээр сард гарах уу

О.Шүрэнцэцэг
15 цагийн өмнө

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг томилсон юм. Уг албан тушаалд томилогдсон Б.Лхагвасүрэн, Д.Баярсайхан нараас цаашид хэрхэн ажиллах талаар нь тодрууллаа.

Б.ЛХАГВАСҮРЭН: ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ЁСТОЙ

(Монголбанкны ерөнхийлөгч)

-Монголбанкны ерөнхийлөгчийн ажлаа аваад хийхийг зорьж байгаа ажил тань юу вэ?

-Монголбанкны ажил ойлгомжтой байгаа. Өнөөдөр тулгараад байгаа бэрхшээлүүдийн нэгдүгээрт, олон улсын санхүүгийн байгууллагын (ФАТФ) саарал жагсаалтаас гарах тухай асуудал багтаж байна. Хоёрдугаарт, ОУВС-тай хэрэгжүүлж байгаа хөтөлбөр бий. Эдийн засаг сэргэж, тогтворжиж байгаа. Цаашид тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний бодлого маш чухал. Дараагийн долоо хоногт УИХ-аар Мөнгөний бодлогыг эцэслэн батлуулах гэж байна.

-Саарал жагсаалтад орсонтой холбогдуулан өмнөх ерөнхийлөгч Н.Баяртсайханд хариуцлага тооцлоо. Гэвч энэ зөвхөн Монголбанкны хариуцах ажил биш болов уу?

-Монгол Улс Олон улсын мөнгө угаах терроризмтой тэмцэх газрын хяналтад орсон. Хяналт гэдгийг саарал жагсаалт гэж ойлгож байгаа. Манай улс багаараа ажиллаж байж үүнээс гарна. Бид 2020 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд аль болох хурдан хугацаанд саарал жагсаалтаас гарах зорилт дэвшүүлсэн. Саарал жагсаалтаас гарахын тулд дөрвөн асуудлаар зургаан ажил хийхээр байгаа. Энэ чиглэлд ажлын хэсэг ажиллаж байна.

-Зээл ийн хүүг бууруулах чиглэлд юу хийх вэ?

-Зээлийн хүү 16.9 хувьтай байгаа. Сүүлийн 20 жилийн хамгийн доод түвшиндээ байна. Өнгөрсөн гурван жилд дөрвөн нэгж хувиар зээлийн хүү буурсан. Гэвч үүнээс доош буулгах зайлшгүй шаардлага бий. Зээлийн хүүд хязгаар тавиад шууд буулгаж болохгүй. Мөнгөний бодлогын зүгээс ямар бодлогоор дэмжих вэ гэдэг асуудал байна. Хоёрдугаарт, банк санхүүгийн секторт шинэ техник технологи оруулж ирж байж зардал буурах боломжтой. Энэ болгонд Монголбанк стратеги боловсруулаад ажиллаж байна.

Д.БАЯРСАЙХАН: ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХӨРӨНГӨ ТАТАХ ЧИГЛЭЛД АЖИЛЛАНА

(Санхүүгийн зохицуулах хорооны дарга)

-Шинэ албан тушаалд томилогдлоо. Таны хувьд нэн түрүүнд ямар ажил хийх вэ?

-Нэлээд ажил хийе гэж бодож байна. Ойрын болон дунд хугацаанд хөрөнгийн зах зээлийн хөгжилтэй холбоотой хийх ажил их бий. Өнгөрсөн онуудад 10 гаруй IPO хийгдсэн ч удаашралтай байгаа. Тэгэхээр олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгө татах ажлыг дэмжиж ажиллая гэж бодож байна. Дээрээс нь хөрөнгийн зах зээл дээрх хамгийн том тоглогч, хамтын хөрөнгө оруулалтын болон тэтгэврийн сангууд бий. Хувийн даатгалын тогтолцоонд реформ хийх ёстой. 2015 онд баталсан хуулиар 2030 он хүртэл Монгол Улс тэтгэврийн даатгалын тогтолцоотой байна гэж заасан. Гэсэн хэдий ч хувийн даатгалын тогтолцоог хэрэгжүүлээд аваад явах орон зай бий. Дээрээс нь даатгалын салбарын мэргэжлийн оролцогчдыг болон төрөл зүйлийг нэмэх шаардлага бий

-Олон улсын санхүүгийн байгууллагын (ФАТФ) саарал жагсаалтаас гарах асуудалд ямар чиглэл барих вэ?

-Хамгийн чухал асуудал. Бид саарал жагсаалтаас гарах ёстой. Энэ бол зөвхөн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамны ажил биш. Үүн дээр бусад байгууллагатай ойлголцож ажиллана. Манай хорооны зүгээс шууд хэрэгжилтийн зарчим гээд нийт 42 ажлыг ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн.

-Саарал жагсаалттай холбоотой асуудлаар хоёрхон байгууллагын даргад хариуцлага тооцоод ажлаас нь чөлөөлснийг та юу гэж харж байна вэ?

-Саарал жагсаалтад юунаас болоод орчихов гэдгийг маш их ярьсан. Тэгэхээр цаашид хэрхэхээ ярилцах нь зөв байх. Бид олон зүйл дээр алджээ. Энэ байгууллагын өмнө хүлээсэн үүргээ бүгд хүлээж, аль аль талдаа хариуцлагатай хандах ёстой. Дээр нь хамтарч ажиллах тал дээр алдсан байна. Бид хийсэн ажлаа зөв зохистой тайлбарлаж, чадаагүй. Нэг удаа хийгээд өнгөрдөг асуудал биш энэ.

-ФАТФ-ын эхний хурал ирэх оны нэгдүгээр сард болно гэсэн. Энэ үед саарал жагсаалтаас гарч амжих уу?

-Нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Байгууллага тус бүр өөрсдийн зүгээс хийх ёстой ажлаа хариуцаад явж байгаа. ФАТФ гурван удаа хуралдах юм билээ. Эхний үнэлгээг ирэх сард, мөн дараа жилийн дөрөв, наймдугаар сард бид тайлангаа тус байгууллагад өгнө. Үүний дараа бид харилцан үнэлгээний ахиц дэвшлийн талаар ирэх оны есдүгээр сард нүүр тулсан ярилцлага хийнэ. Дараа нь ФАТФ өргөтгөсөн хурлаа хийгээд хариу өгнө. Энэ дагуу ажиллахаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа.

Эх сурвалж: С.ЗАЯА, ҮНДЭСНИЙ ШУУДАН


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 5 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 5 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 6 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 6 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 7 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 7 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 7 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 9 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 9 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 9 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 9 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 10 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 11 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 12 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 12 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр