Насанд хүрээгүй охиныг хүчиндсэн цагдаа 3 жилийн ял авч, хохирогч охин хүчирхийлэгчийн хүүхдийг төрүүлээд байна

О.Шүрэнцэцэг
2019/11/25

Өнгөрсөн тавдугаар сард Увс аймаг дахь цагдаагийн алба хаагч нар насанд хүрээгүй охидыг хүчиндсэн хэрэгт холбогдсон талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, тус аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын цагдаа Ш.Мягмаржав, О.Дөлгөөн, нар сурагч охидыг хүчиндсэн хэргээр шалгагдаж, уг хэргийг аймгийн цагдаагийн газрын дарга Ч.Лхагвадорж нууцалж байгаа талаар бид мэдээлсэн юм. Ийнхүү мэдээлэл ил болж, ЦЕГ-ын Дотоод хяналт, шалгалтын албанаас шалгалт орж, Ч.Лхагвадоржийг албан тушаалаас нь чөлөөлж, хүчингийн хэрэгт холбогдсон цагдаа нарын хэргийг Улсын мөрдөн байцаах тасаг руу татан, шалгаж эхэлсэн билээ.

Хэргийг тодруулбал, Зүүнхангай сум дахь цагдаагийн алба хаагч н.Дөлгөөн нь ЕБС-ийн сурагч охиныг "бусдад хэлбэл ална" хэмээн сүрдүүлж, хоёр жилийн турш хүчиндсэн. Үүний улмаас хохирогч охин 16 настайдаа жирэмсэн болж, ураг нь зургаан сар хүрч, томрохын хэрээр мэдэгдэн, хэрэг үүссэн байдаг. Ийнхүү асуудал үүссэнээр хохирогч охин сумын эмч, ГБХЗХГ-ын мэргэжилтэн нарт болсон зүйлсийг хэлж, "хүүхдийг төрүүлэхгүй. Хэрэв ургийг таслахгүй бол амиа хорлоно" хэмээн сэтгэлзүйн хувьд маш хүнд байсан боловч ураг 22 недель хүрсэн тул үр хөндөлт хийх хугацаа хэтэрсэн шалтгаанаар аргабуюу хүчирхийлэгчийн хүүхдийг өнгөрсөн наймдугаар сард төрүүлсэн байна. Хохирогч охины тухайд аав ээж нь салсан, ээж нь Улаанбаатарт амьдардаг бөгөөд тухайн үйл явдал болсноор охин ээж дээрээ ирж, хүүхдээ төрүүлэн, өсгөж байгаа юм байна.

Тэгвэл энэ хэргийн шүүх хурал өчигдөр/2019.11.21/-нд Увс аймаг дахь сум дундын шүүхэд болж, Б.Гансүх шүүгч даргалан хуралдсан байна. Шүүх хуралд О.Дөлгөөн, өмгөөлөгчийн хамт оролцсон бөгөөд хохирогчийн талаас нэг ч оролцогч байгаагүй байна. Учир нь хохирогч охины хууль ёсны төлөөлөгчөөр аймгийн ГБХЗХГ-ын өмгөөлөгч ажилласан боловч хүлээн зөвшөөрөлгүй, шүүхийн танхимаас гаргасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний ээжийг тогтоосон байна. Гэвч охины ээж УБ-т амьдардаг, Увс аймаг руу явж, шүүх хуралд оролцох боломжгүйгээс хохирогчийн талын ямар ч оролцоогүйгээр шүүх хурал явагджээ. ШШҮХ-ийн шинжилгээгээр охиныг хүчиндсэн нь тогтоогдсон, түүний хүүхэд нь хүчирхийлэгчийн хүүхэд мөн болох нь тогтоогдсон зэрэг холбогдох бүх материалуудыг шүүх хэлэлцсэн ч насанд хүрээгүй охиныг 14 наснаас нь эхлэн хоёр жилийн хугацаанд айлган сүрдүүлж, эрхшээлдээ байлган хүчинддэг байсан цагдаагийн алба хаагчид гурван жил хорих ял оноожээ.

Хоёрдахь тохиолдол буюу мөн аймгийн Өндөрхангай сумын цагдаагийн алба хаагч Ш.Мягмаржав нь мөн л 17 настай охиныг хүчиндсэн хэргээр УМБТ-т шалгагдаж, сар орчмын өмнө шүүх хурал болж, мөн л гурван жил хорих ял сонссон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 1 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21