Конгод нутгийн иргэд НҮБ-ийн энхийг сахиулагчдын байрлалыг дайран эзэлжээ

О.Шүрэнцэцэг
2019/11/26

Африкийн Конго улсын Бени хотоос холгүй байрладаг НҮБ-ын энхийг сахиулагчдын төвийг нутгийн иргэд дайрч эзэлсэн тухай "Agence France Presse" агентлаг мэдээлсэн байна. Энхийг сахиулагчид нутгийн оршин суугчдыг лалын шашинт босогчдын дайралтаас хамгаалж чадахгүй байгаад уурласан нутгийн иргэд дайрч эзлээд шатаасан гэж байна. Уурлаж хилэгнэсэн олон зуун жагсагчдыг орон нутгийн цагдаа нар галт зэвсэг хэрэглэн тогтоон барих гэж оролдсон ч дийлээгүй аж. Үймээнээс болж хоёр цагдаа, нэг жагсагч амиа алдсан байна. Жагсагчид эхэндээ хотын төвд үймээн дэгдээж дэлгүүр лангуу тонож байгаад энхийг сахиулагчдыг байршил руу чиглэсэн бөгөөд энэ зуур энхийг сахиулагчдыг аюулгүй газар руу нүүлгэж амжсан тул хүн хүчний хохирол амсаагүй аж.

Конгод "Ардчилсан хүчнүүдийн нэгдэл"(ADF) нэртэй лалын шашинт босогчдын бүлэглэл энгийн номхон иргэдийн эсрэг 20 гаруй жилийн турш алан хядах ажиллагаа явуулж байгаа юм. Тэдний үйл ажиллагааг нутгийн цагдаа, цэргийнхэн, НҮБ-ийн энхийг сахиулагчид ч таслан зогсоож чадахгүй байгаад иргэд ихээр бухимддаг аж. Бени хотод болсон энэхүү үймээнээс өмнө "ADF" бүлэглэлийнхэн хот руу ээлжит удаагийн дайралт явуулж энгийн номхон найман хүнийг хороосон хэрэг гарсан нь хүмүүсийн бухимдан уураа хилэнгээ энхийг сахиулагчдад гаргасан нь энэ аж.

Конгод НҮБ-ын 16,5 мянган энхийг сахиулагч цэргийнхэн, мянга гаруй олон улсын цагдаагийн ажилтан, 4 мянга гаруй энгийн ажиглагчид 2010 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа ч бодит үр дүнд хүрч чадаагүй л байна. Конгогийн армийнхан лалын шашинт босогчдын эсрэг тусга ажиллагааг аравдугаар сарын 30-аас эхлүүлсэн ч ялалт байгуулж чадаагүй, Бени хот болон түүний ойролцоох тосгодод энэхүү ажиллагаа эхэлснээс хойш 77 энгийн иргэн амиа алдаад байгаа аж.

Конго дах НҮБ-ийн энхийг сахиулах албыг Уругвай, Танзани, Украйн, Өмнөд Африк, Пакистан, Балба, Марокко, Малави, Индонези, Энэтхэг, Гватемал, Гана, Бангладеш, Хятад гэсэн орны цэргүүд гүйцэтгэдэг юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 1 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 4 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21