​Нигерид хүчингийн хэрэг үйлдсэн хүмүүсийн нээлттэй жагсаалт гаргахаар болжээ

О.Шүрэнцэцэг
2019/11/26

Нигери улсад бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдан ял эдэлж байсан хүмүүсийн нээлттэй жагсаалт бий болгосон тухай "The Guardian" сонин мэдээлж байна.Тус улсад сүүлийн жилүүдэд хүчингийн гэмт хэргийн тоо хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор хүчирхийллийн тоог бууруулах зорилгоор ийм арга хэмжээ авсан гэж байна. Хүн болгон чөлөөтэй нэвтэрч чөлөөтэй үзэж танилцах боломжтой энэхүү жагсаалтад 2015 оноос хойш бүртгэгдсэн хүчингийн бүх хэргийг оруулсан гэж байна. Энэхүү жагсаалтыг эмнэлэг, сургуульд ажилтан авахдаа энэ жагсаалтаар заавал шалгаж байх болсон аж.

Нигерид хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг "Stand To End Rape" байгууллагын захирал ОлувасэунОсовоби нь "Одоо гэмт хэрэгтнүүдэд нуугдах газар үгүй боллоо" гэж мэдэгджээ.

Нигерийн 4 охин тутмын нэг нь 18 нас хүрэхээс өмнө бэлгийн хүчирхийлэлд өрдөг гэсэн мэдээг UNICEF байгууллагаас өгч байгаа. Хүмүүсийн боловсролын түвшин доогуур, охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай ойлголт бараг байдаггүй тул энэ олон бэлгийн хүчирхийллийн хэргийн хохирогчид төрийн холбогдох албадаас ямар нэг тусламж авч чаддаггүй гэж байна. Нигерийн бөглүү мужуудад хүүхдүүдийг "ангуучлах" үзэгдэл түгээмэл гэсэн байна. Хүчирхийлэгчдийн цөөнгүй нь хохирогчдын төрөл садны хүмүүс, гэр бүлийн найз нөхөд гэгдсэн хүмүүс байдаг гэж цагдаагийн газраас мэдээгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 1 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 4 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21