''Саарал жагсаалт''-аас гарах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр АХБ нягт хамтран ажиллах болно гэлээ

О.Шүрэнцэцэг
2019/11/26

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн хөгжлийн банкнаас (АХБ) Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч ноён Павит Рамачандраныг хүлээн авч уулзав.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсыг хариуцан ажиллахаар томилогдсонд нь ноён Павит Рамачандранд баяр хүргээд, Азийн хөгжлийн банк Монгол Улсад өрнөсөн ардчилсан шинэчлэлийн жилүүдэд итгэлт, дотнын түнш байж, байнга туслан дэмжсээр ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэв.

Ноён Павит Рамачандран танай улс болон манай байгууллагын хамтын ажиллагаа урт удаан хугацаанд үргэлжилж байна. Монгол Улсын төр, засгийн улс төр, эдийн засгийн шинэчлэлээ улам гүнзгийрүүлэх идэвх чармайлтыг бид өндрөөр үнэлж, ямагт дэмжсээр ирсэн бөгөөд цаашид хамтын ажиллагаа урт хугацаанд үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд АХБ бидний хэрэгжүүлж байгаа бодлогын шинэчлэлийг дэмжиж, гол түнш болж байгаад бид талархдаг. Хөтөлбөрийн үр дүнд эдийн засаг сэргэж, зорилтууд амжилттай хэрэгжиж байна. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа ч ФАТФ-ын "саарал жагсаалт"-аас гарах нь бидний тулгамдсан асуудал болж байна.

Бид саяхан 2020 оны улсын төсвөө баталлаа. Дэлхийн эдийн засгийн ойрын үеийн чиг хандлагатай холбоотойгоор эдийн засгийн өсөлт ирэх онд саарах магадлал бий. Түүнчлэн манай эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байна. Тиймээс урт хугацаандаа экспортыг дэмжих, эдийн засгаа төрөлжүүлэх зорилт тавьж ажиллаж байгаа. Хүрээлэн байгаа байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах нь чухал зорилтын нэг боллоо. Энэ чиглэлээр Азийн хөгжлийн банк идэвх санаачилгатай ажиллаж байгаад баяртай байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажил үр дүнд хүрч байна. Гэхдээ хийх ажил бидэнд их бий.

Эдийн засгийн өсөлтийг дэмжих, банк санхүүгийн шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэх, эрчим хүч, дэд бүтцийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх томоохон зорилтууд хүлээгдэж байгаа. 2020 он бидний хувьд чухал жил байх болно. Тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд бодлогын тогтвортой байдал чухал хөшүүрэг болох ёстой гэв.


Ноён Павит Рамачандран Монгол Улсын банкны салбарт хийгдэж буй өөрчлөлт амжилттай өрнөж байгааг тэмдэглээд, "саарал жагсаалт"-аас гарах, эдийн засгаа сайжруулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр та бүхэнтэй нягт хамтран ажиллах болно хэмээн онцлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар арилжааны банкуудыг дахин хөрөнгөжүүлэх, хууль эрх зүйн орчныг шинэчлэх зэрэг ажлууд банкны салбарт амжилттай хийгдсэн. Түүнчлэн макро эдийн засгийг тогтворжуулахад чухал үүрэгтэй дэд бүтцийн томоохон төслүүдэд санхүүжилт шаардлагатай. Бид газрын тосны үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ үйлдвэр баригдсанаар газрын тосны бүтээгдэхүүнээр хоёр хөршөөс хараат байгаа байдал өөрчлөгдөнө. АНУ-ын зах зээлд Монголын нэхмэл бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй оруулах талаар хэлэлцэн тохирсон. Гадаад худалдаанд тарифын болон татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр хоёр хөрштэйгээ яриа хэлэлцээ өрнүүлж байгаа. Манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хөршүүдийн том зах зээлд гарах боломж ойрын хугацаанд бүрдэнэ гэж итгэж байна. Энэ мэт олон асуудлаар Азийн хөгжлийн банктай нягт хамтран ажиллахыг бид хүсэж байгаа юм. Монгол Улсын Их Хурал Азийн хөгжлийн банкны үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байна гэлээ.

Ноён Павит Рамачандран "Таны ярьсантай санал бүрэн нийлж байна. Таны дурдсан эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд Азийн хөгжлийн банкнаас зарим төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Эричм хүчний салбарын аюулгүй, найдвартай байдлыг хангах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн төслүүдийг энд дурдаж болно. Хөдөө аж ахуй, дэд бүтэц гээд олон салбарт бид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой" гэж уулзалтын төгсгөлд хэллээ.

Ноён Павит Рамачандран Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амжилттай хийж, баталсанд Улсын Их Хурлын даргад баяр хүргэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар "Энэхүү өөрчлөлт парламентат ёсоо бэхжүүлэх, засаглалын тогтвортой байдал, хяналт-тэнцлийг хангах, эдийн засгаа урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх зэрэг зорилтод чиглэсэн бөгөөд Монгол оронд хөгжил дэвшил авчирч, өөрчлөгдөн шинэчлэгдэх суурь нөхцөл болно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлд өдөртөө 15 хэм дулаан байна 34 минутын өмнө
​ Fact Check: 2016 оны, гадаад бичлэгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбож, худал мэдээлэл түгээжээ 12 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайн засварын ажил үргэлжилж байна 14 цагийн өмнө
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулна 20 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 21 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа Өчигдөр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2600 орчим модны суулгац тарилаа Өчигдөр
А.Цогцэцэг: Иргэд харшилд сайн гэж өндөр тунтай гармон тариулж байгаа нь маш том эрсдлийг бий болгодог Өчигдөр
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд нутгийнхантай уулзалт хийлээ Өчигдөр
Г.Болормаа: Хүний хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалтыг түлхүү хийх цаг ирсэн Өчигдөр
Цэцэг төвийн уулзварын зам засварын улмаас автобусны 19 чиглэлд өөрчлөлт орлоо Өчигдөр
Өнөөдөр мод тарих үндэсний өдөр тохиож байна Өчигдөр
Явган хүний зам хааж эхлүүлсэн барилгыг буулгаж байна Өчигдөр
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр
Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Япон, БНХАУ-д алтан соёмбот далбаагаа мандууллаа 2024/05/10
Хуурамч бохь худалдаалсан иргэдийг 300 мянгаар торгож, орлого 5.7 сая төгрөгийг хураан авчээ 2024/05/10
126: Сонгинохайрханчууд Д.Сумъяабазарыг Г.Очирбатаар солих уу? 2024/05/10
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд нээлттэй өдөрлөг, өртөөчилсөн аялал болно 2024/05/10
Өнөө шөнө зарим нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрнэ 2024/05/10
“Баганат өргөө” цогцолбор хороололд 1500 хүүхдийн суудалтай сургуулийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ 2024/05/10