Б.Пүрэвдорж: Ч.Улаан сайдыг огцруулах хангалттай шалтгаан байна

О.Шүрэнцэцэг
2019/11/26

УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж өчигдөр УИХ-ын даргад Засгийн газрын гишүүнтэй хариуцлага тооцох тухай хуулийн төслийг өргөн барьжээ.

Тэрээр " Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудал нэг гишүүний саналаар шийдэгдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, ҮХЦ-ийн дүгнэлт гарсан. Тийм учраас өнөөдрийн Засгийн газрын гишүүд дураараа авирласан шийдвэр гаргадаг, ард түмний төлөө ажилладаггүй. Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцох тухай асуудал ярихаар тогтоолын төслийг 19 гишүүний гарын үсэгтэй өргөн барихаар байгаа нь хариуцлага тооцох боломжгүй болгож байна. МАН УИХ дотроо хоёр хуваагдсан.Энэ хуваагдал нь хэн нэгэн сайдтай хариуцлага хүлээлгэх боломжгүй болгосон. Тиймээс сайдууд нь ч маш хариуцлагагүй ажиллаж байгаа нөхцөл байдалд байна. Үүнээс гарах нэг гарц нь хуулийн төсөл өргөн барих замаар Засгийн газрын гишүүнийг огцруулах шийдэл байсан учраас УИХ-ын өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барилаа.

Ч.Улаан сайдыг огцруулах хангалттай шалтгаан байна. Малчдын малаа борлуулдаг үнэ энэ есдүгээр сараас их хэмжээгээр унасан. Дунджаар нэг хонийг 125 мянган төгрөгөөр борлуулдаг байсан бол 100 мянга болсон. Нэг адуунд 200 мянган төгрөгний үнэ унасан тохиолдол гарсан нь малчдын амьжиргаанд хүндээр нөлөөлж байна. Энэ уналт ХХААХҮЯамнаас махны экспортод квот олгодог болсноос бий болсон.Махны экспортыг квотын асуудлаар боомилох үйл ажиллагаа нь компаниудыг санхүүгийн чадамжгүй, эргэлтийн хөрөнгөгүй болгож байна." гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 1 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 4 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21