Ө.Энхтүвшин: Надтай Хятадын компанийн гурван хүн уулзаад IT-ийн чиглэлээр хамтарч ажиллах санал тавьсан

О.Шүрэнцэцэг
2019/11/26

Манай улсад 800 орчим хятад иргэн хууль бусаар ажиллаж байгаад баригдаж, нутаг буцсан. Энэ хэрэгтэй холбогдуулан 14 Хятад, хоёр Монгол иргэнийг шалгаж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн хурал хийж, энэ хэрэгт Шадар сайд Ө.Энхтүвшинг хятадуудтай уулзалт хийж, Монгол Улсын хоёр чөлөөт бүсэд казино байгуулахаар ярилцсан талаар мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшин тайлбар хийжээ.

Ө.Энхтүвшин сайд Хуан гэдэг хятадтай уулзаад казино байгуулах зорилгоор 800 Хятад иргэнийг оруулж ирсэн гэж байна?

-Тэр хятад хүмүүс визтэй орж ирсэн байгаа. 800 хятадыг оруулж ирэхдээ аль нэг компанийн юм уу, аль нэг хүний урилгаар орж ирдэг. 800 хүнийг оруулж ирэхэд бичиг баримтын бүртгэл хийж байгаа. Хөх хотын Консулын газар, Хонконгийн консулын газраас тодруулахад аяндаа гараад ирнэ. Энэ бол УИХ-ын гишүүд хоорондын бие биенээ дийлэх, нэр хүндийг унагах асуудал биш. Хоёр улсын хоорондын харилцааны асуудал үүсэх гээд байна. Энэ хэргийг хууль, тагнуул, цагдаагийн газар шалгаж байгаа. Албан ёсоор тайлан тайлбарыг гаргаж өгөх байх. Миний сонссон мэдээллээр Монголын 52 аж ахуй нэгж, байгууллагын урилгаар орж ирсэн 800 хятад иргэн байсан гэсэн мэдээ байгаа.

-УИХ гишүүн таныг нэр цохон хэлсэн. Та нэр төрөө сэргээлгэх үү?

-Миний нэр хүнд гэхээсээ илүү Засгийн газрын нэр хүнд гарсан. Засгийн газар зохион байгуулсан, тагнуулын байгууллага мэдэж байсан гэж ярьсан. Энд хуулийн байгууллага хариу өгөх ёстой. Би нэр төр гутаалаа гэж ярих нь жижиг асуудал, тэгж гоншигнодог хүн биш. Гол нь энэ хоёр улсын хоорондын харилцааны асуудал болох гээд байна

-Уулаа, Баяраа гэдэг хүмүүстэй та уулзсан уу? Ж.Батзандан гишүүн тэгж хэлсэн.

-Мэдэхгүй, би тийм хүмүүстэй уулзаагүй. Танихгүй. Гэхдээ надтай IT-гийн чиглэлээр хамтарч ажиллах саналтай байна гэж хүмүүс уулзсан.

-Казиногийн чиглэлээр биш үү?

-Үгүй. Надтай Хятадын гурван иргэн IT-гийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийж ажиллах хүсэлтэй байна гэж уулзсан. Гэхдээ надад танилцуулсан санал нь тодорхойгүй, ойлгомжгүй, миний мэдэх салбарын бус санал байсан. Албан ёсоор албан бичгээр санал хүсэлтээ ирүүл гээд буцаасан.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 1 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 4 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21