2020/07/10
USD 2,811

Түргэн үйлчилгээний 22 цэгийг албадан нүүлгэв

О.Шүрэнцэцэг
2019/11/26

Нийтийн эзэмшлийн зам талбайн газар албадан чөлөөлөх тухай захирамжийн хүрээнд Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн захиргаа, эцэг эх, оршин суугчдын гомдлын дагуу тус дүүргийн 13, 22-р хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүдэд Мэргэжлийн хяналтын газраас холбогдох хяналт, шалгалтууд хийжээ.

Шалгалтын үр дүнд сургуулийн ойр орчим, автобусны буудал, явган хүний зам гарцыг хааж, үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэг буюу 22 ТҮЦ-ийг энэ сарын 22-ны өдөр нүүлгэж, газар чөлөөлөх ажлыг албадан зохион байгуулсан байна.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
119.40.103.6 |   2019/11/28
БЗД-ийн Дамдинсүрэнгийн гудамж буюу нийтийн нэршснээр НАТУР ХУДАЛДААНЫ ТӨВ-ийн тэр төв зам дагуух тоолж барагдахгүй олон тооны ТҮЦ-үүд яагаад ачигддагүй юм бэ
Хариулах
192.82.74.94 |   2019/11/27
ТӨМӨР ЗАМЫН ВОКЗАЛЫН ХОЙД ТАЛЫН АВТОБУС БУУДАЛ ДЭЭРХ ЗАМБРААГҮЙ ОЛОН ТҮЦ-ҮҮДИЙГ БУУУЛГААСАЙ ЗААВАЛ ХҮСЭЛТ ӨГЧ БАЙЖ БУУЛГАХ ХЭРЭГ ҮҮ ТЭНД ТҮЦ-ҮҮДИЙН АРААР НИЛ АРХИЧИД ЦУГЛААСТАЙ ШҮЛС ШЭЭС БГД-ИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ НЬ ОГТ ТООДОГГҮЙ ЮМ ӨӨРСДИЙН НЬ ТҮЦ-ҮҮД БАЙДАГ ЮМ БАЙЛГҮЙ НИЙСЛЭЛ ЭНЭ ДЭЭР АНХААААД ӨГӨӨӨӨӨӨЧ......................
Хариулах
182.160.38.182 |   2019/11/26
буудал бүр дээр байгаа ТҮЦ--ийг буулаарай
Хариулах