АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайхан ЯМАР ЗОРИЛГООР албаны автомашинд хуурамч дугаар ашиглаж байна вэ

О.Шүрэнцэцэг
2019/11/27

Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд албан хэрэгцээний автомашиныг аминдаа ашиглаж байгаа асуудлыг бид цувралаар сурвалжлан хүргэсэн. Энэ дагуу чиглэлийн төрийн байгууллагууд ч хяналт шалгалт хийж, Засгийн газрын түвшинд яригдаж эхлээд байна.

Тэгвэл албаны автомашины улсын дугаарыг дур мэдэн өөрчилж байгаа асуудлыг энэ мэдээллээр хүргэе. Хачирхалтай нь, тухайн албан тушаалтан нь энэ салбарын хууль журмыг хамгийн сайн мэдэх учиртай авто тээврийн салбарын удирдах албан тушаалтан байгаа юм.

Тодруулбал, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын албан хэрэгцээний 23-60 ДГС улсын дугаартай, Тоёота ланд круйзер 100 маркийн автомашин бий. Уг автомашиныг тус газрын дарга А.Хатансайхан албан хэрэгцээндээ ашигладаг байна.

Гэтэл тухайн автомашины өөрийнх нь бүртгэлтэй 23-60 ДГС улсын дугаарыг зүүхгүйгээр А.Хатансайхан дарга нь 01-86 УНҮ дугаарыг ашиглах болжээ. Автомашины мэдээллийн smartcar.mn сайтын нээлттэй мэдээллээс үзэхэд "01-86 УНҮ улсын дугаар нь 2010 оны Тоёота приус маркийн автомашинд бүртгэлтэй" байгаа юм.

2019 оны 11 дүгээр сарын 07-нд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тус байгууллагад шалгалт ирсэн байна. Энэ үеэр А.Хатансайхан нь "автомашин эвдэрсэн" шалтгаанаар тухайн автомашиныг үзлэгт хамруулаагүй болохыг эх сурвалж мэдээлж байна.

Авто тээврийн байгууллагын нэгэн салбарыг удирдаж байгаа алба хаагч ийнхүү өөрөө авто тээврийн бүртгэлийн зөрчил гаргаж байгаа нь асуудал юм. Үүнээс том асуудал нь А.Хатансайхан дарга албан хэрэгцээний автомашины улсын дугаарыг ямар зорилгоор өөрчлөн, өөр автомашинд бүртгэлтэй дугаар ашиглаж байгаа нь бүр ч том асуудал дагуулж байж болзошгүй. Учир нь хуурамч дугаар зүүсэн уг автомашинаар хэд хэдэн удаа хил нэвтэрсэн мэдээлэл байна. Энэ асуудлыг холбогдлох хууль хяналтын байгууллагууд шалгах биз ээ.

А. Хатансайхан нь биеийн тамирын багш мэргэжилтэй. 2016 онд АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын даргаар томилогдсон. 2012 оноос хойш аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 3 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 4 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21