​Сонгуулийн хууль: Худал амлалт, Хоосон горьдлого

О.Шүрэнцэцэг
2019/12/02

Зуун ямаанд жаран ухна гэгчээр эрх баригч нам бүр сонгууль явуулах тоглоомын дүрмийг өөрсдийнхөө дур зоргоор зохиодог болов. Ингэхдээ эрх ашгаа хамгийн эхэнд тусгаж, тэр нь заримдаа "бай"- гаа онох, онохгүй байх үзэгдэл өнгөрсөн 28 жил өрнөлөө. Үр дүнд нь ард түмэн хохиров. Сонгогчдыг атга гурил, арван төгрөг, арвай будаагаар худалдаж авч болно гэх атгаг санаа, ахархан бодол ардчиллаас хойших монголын улс төрд, улстөрчдөд дархлаа болон суужээ. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд бид долоо дахь удаагийн сонгууль явуулахад ямар ч үнэ цэнээр хамаагүй сонгогдохын тулд мөнгө тарааж, худал амлалт, хоосон горьдлого тээж үлдээдэг байдал арилсангүй. Хэдий сонгуулийн арга технологи нарийн болж буй ч сонгомол, шалгарсан арга болтлоо удаан оршин тогтнож буй хэлбэр нь иргэдийн саналыг худалдаж авч болно гэх сэтгэхүй. Амьдрал ядуу, сэтгэлгээний "хямрал" нүүрэлсэн энэ байдлыг овжноор ашиглаж буй улстөрчид, улс төрийн хүчний ноёрхолд дөрлүүлсэн байдалтайгаар монголын ард түмэн 2020 оны сонгуультай золгох нь ээ. МАН-ын удирдах зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж, сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Ингэхдээ ирэх оны сонгуулийг холимог мажоритар тогтолцоогоор 50:26 гэсэн хувилбараар явуулах саналыг гишүүдийн ол онх д эмжсэн байна. Ингэснээр 76 тойргийн 50 нь жижиг мажоритар, 26 нь намын жагсаалтаар улс даяар нэр дэвших хуулийн төсөл аж. Энэ хувилбараар сонгогчид өөрийн тойргийн нэр дэвшигчийг сонгохоос гадна томсгосон тойргийн нэр дэвшигчдээс давхар сонголт хийх болж байна. Манай улс 2012 онд холимог тогтолцоогоор сонгуулиа явуулж, 28 хүнийг намын жагсаалтад бичиж, УИХ-д автоматаар сонгосон. Тэгвэл энэ удаагийн холимог мажоритар нь 2012 оныхоос ялгаатай. тэр нь нам биш хүний нэр сонгохоороо өөр юм. Нэг ёсондоо, улс төрийн намуудын арга улам нарийсаж, иргэдийг төөрөгдүүлэх замаар мэхэлж буй хэлбэр юм. Гэхдээ энд нэг эргэлзээтэй зүйл байна. МАН-ын удирдах зөвлөлийн дэмжсэн хувилбараар сонгууль явууллаа гэхэд томсгосон тойргоос хамгийн олон санал авсан 26 хүнийг шууд сонгох уу, эсвэл намаас нэр дэвшсэн 26 хүний нийт авсан саналын хувиар жагсаалтын дагуу парламентад оруулах уу гэдэг нь ойлгомжгүй байна. Үүнийг өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж саналаа нэгтгэнэ. ман-ын удирдах зөвлөл томсгосон тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан 26 хүнийг парламентад оруулах хувилбарыг дэмжсэн гэх мэдээлэл бий юм. Энэ гэхдээ эрсдэлтэй алхам. УИХ-ын даргын захирамжаар сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Л.Энх-амгалангийн байр суурь ч орвонгоороо өөрчлөгджээ. Жижиг мажоритар хамгийн хор нөлөөтэй, улс орны асуудлыг том зургаар нь харж шийдэхгүй, жалга довны сэтгэхүйгээс салгаж чадахгүй байна гэх шүүмжлэл өнгөрсөн хугацаанд гарсан ч эрх баригчид энэ хувилбарыг сонгосон нь улстөрчид өөрсдийн эрх ашгаа нэгдүгээрт тавьсны илрэл. Дээрээс нь сонгуулийн тухай хуулийн төсөлд сонгуулийн нэрийн жагсаалтыг сонгуулийн жил эхлэхэд нэгдсэн байдлаар заавал шинэчлэн гаргаж, давхардлыг шалгаж, арилгасны дараа тойрог, хэсгээр хуваах, түүнд иргэд хяналт тавих боломжтой байх процессыг тодорхой заагаагүй байна. Одоогийн төслийг үзэхэд эл асуудлыг шийдвэрлэхдээ нэрийн жагсаалтаас сонгогч зөвхөн өөрт холбогдолтой мэдээллийг шалгахаар заасан нь хэт явцуу, хуулийн цоорхой харагдаж буй юм. Мөн сонгуулийн санхүүжилттэй холбоотой мэдээлэл ил байхыг хуульчилж өгөх заалт тусаагүй байна. Тухайлбал, нам, эвслийн зардлын дансанд хуримтлагдсан хөрөнгийн хэмжээ, нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдээллийг санал хураах өдрөөс өмнө цахим хуудаст байршуулж ил болгох, сонгуулийн дараа зардлын тайланг хурдан хугацаанд ил болгосны дараа төрийн аудитын байгууллага нь гүнзгийрүүлсэн хяналт тавьдаг заалт бүрхэг харагдаж буй юм. дээрээс нь хяналтын тооллогын дүн зөрсөн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгийг шалгах заалтууд тус хуулийн төсөлд тусаагүй байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан С.Батзаяа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 9 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 9 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ 10 цагийн өмнө
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа 10 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 11 цагийн өмнө
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ 11 цагийн өмнө
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна 11 цагийн өмнө
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 13 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 13 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 13 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 13 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 14 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 15 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 16 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 16 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Өчигдөр
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна Өчигдөр
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр