Саид Моллаей Монгол Улсын иргэншил авлаа

О.Шүрэнцэцэг
2019/12/02

Жүдо бөхийн дэлхийн аварга, Ираны бөх Саид Моллаей Монгол Улсын иргэншилтэй болжээ. Тэрээр Ерөнхийлөгч Х.Баттулгаас иргэний пасспортоо гардан авсан талаар Judo inside цахим хуудсанд мэдээлэв. Ингэснээр тэмцээн уралдаанд Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах боломжтой болж байгаа юм. "Judo inside"-ын мэдээлснээр, Саид Моллаейн Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах эхний тэмцээн нь Чиндод болох "Мастерс" тэмцээн байх гэнэ. Тэрээр энэ тэмцээнд олон улсын дүрвэгсдийн багаас барилдах гэж байжээ.

Саид Моллаей нь 2017 оны ДАШТ-ий хүрэл, 2018 оны дэлхийн аварга бөгөөд энэ жилийн ДАШТ-д тавдугаар байрт орсон юм. Тэрээр сэтгэл санааны дарамттай барилдаж байсан нь хожим ил болж, эх орноосоо дүрвэн гарсан. Улмаар Германы иргэн болно гэж ярьж байсан ч эцэстээ ийнхүү Монголын нэрийн өмнөөс барилдах болов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 3 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 5 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21