2020/07/02
USD 2,811

ҮХЦ-ийн даргыг томилох хурал болно

О.Шүрэнцэцэг
2019/12/02

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр энэ сарын /11.01/ эхэнд олон улсын хуралд оролцохоор Индонези улсыг зорьж байхдаа БНСУ-ын "KAL" нислэгийн үйлчлэгч бүсгүйн өгзөгнөөс базаж, бэлгийн дарамт учруулсан гэх хэрэг дэлхий нийтийн анхаарлыг татсан.

Хэдийгээр Д.Одбаяр "Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас юу ч санахгүй байна" хэмээн мэдүүлсэн ч түүнд 20 сая төгрөгийн торгууль ногдуулж, эх оронд нь буцаасан билээ. Үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан атлаа "Би халдашгүй дархан эрхтэй" хэмээн шалгуулахаас татгалзсан гэх асуудал ч үүсч байлаа.

Тэгвэл Д.Одбаяр эх орондоо ирсэн даруйдаа Цэцийн даргын албан тушаалаасаа буух хүсэлтээ энэ сарын 18-нд гаргаж, түүний хүсэлтийг 22-ны өдөр хэлэлцэж, чөлөөлөх шийдвэр гаргасан юм. Гэсэн ч даргын суудлаасаа буусан ч Цэцийн гишүүн гэдгээрээ үлдсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлээд байв.

Тэгвэл өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дараагийн даргын асуудлыг хэлэлцэх юм. Хуралдаан 11 цагаах эхлэх аж. Цэцийн даргад ҮХЦ-ийн гишүүн Ш.Солонго, Н.Чинбат нар өрсөлдөж байгаа билээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.26.172 |   2019/12/02
Гахай Солонгыг дарга болговол Цэцийг тараах нь зөв. Төрийн буг болсон эмгэн ажлаа хийж чадахгүй ЗГХЭГ-с хөөгдсөн.
Хариулах
122.201.26.172 |   2019/12/02
Ш.Солонго гахай дарга ҮХЦ-г тараасан дээр. Урд зүгийн гахай мялзан өвчтэй.
Хариулах