АНУ-ын Луизиана мужийн Шинэ Орлеан хотод үл мэдэгдэх этгээд гудамжаар явсан хүмүүс рүү буудсаны улмаас 11 хүн шархадсан тухай "ABC News" суваг мэдээлжээ. Шинэ Орлеан хотын жуулчид очих хамгийн дуртай хэсэг болох "франц дүүрэгт" энэ хэрэг гарсан байна. Үүний улмаас 11 хүн, түүний дотор гал нээсэн этгээд өөрөө шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Хэргийн газар ирсэн цагдаагийн ажилтнууд нэг хүнийг саатуулсан бөгөөд болсон хэрэгт холбоотой эсэхийг нь одоо шалгаж байгаа гэжээ. Хэрэг гарсан газрын эргүүл, хамгаалалтыг чангатсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна