​Азербайжаны шатдаг хийг Гүржээр дамжуулан Турк хүргэх TANAP дамжуулах хоолойг нээжээ

О.Шүрэнцэцэг
2019/12/02

Азербайжаны шатдаг хийх Гүржийн нутгаар дамжуулан Турк хүргэх TANAP дамжуулах хоолойг барьж дууссантай холбогдуулан Туркт болсон ёслолын ажиллагаанд Азербайжааны Ерөнхийлөгч ИльхамАлиев, Туркийн Ерөнхийлөгч РэжепТайип Эрдоган, Гүржийн Ерөнхий сайд Георгий Гахария нар оролцсон тухай Гүржийн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Энэхүү хоолойгоор яваа шатдаг хий нь Туркийн хил хүрч хоёр сална. Нэг салаа нь Трансадриатикийн дамжуулах хоолойгоор Өмнөд Европын Грек, Итали орох бол нөгөө салаа нь Болгарын нутгаар дамжин "Набукко" дамжуулах хоолойгоор Дорнод Европын орнуудад хүрнэ.

Энэхүү төсөлд Гүрж улс оролцсоноор газар нутгаар нь жилийн хугацаанд дамжин өнгөрсөн шатдаг хийн 5 хувийг авч байхаар болсон аж. Эхний шатанд Азербайжан нь "TANAP"-аар дамжуулан Европ руу 300 сая шоо метр шатдаг хий дамжуулах тул Гүрж жил болгон 300 сая шоо метр шатдаг хий авч байх болно гэдгийг Гүржийн Засгийн газрын хэвлэлийн алба онцолсон байна. 2023 оноос Азербайжанаас нийлүүлж байгаа шатдаг хийн хэмжээ 23 тэрбум шоо метр хүрэхэд Гүржийн авах шатдаг хийн хэмжээ 1,1 тэрбум шоо метрт хүрэх юм байна. Ингэсээр бүх зүйл төлөвлөгөөний дагуу явбал 2026 оноос "TANAP"-аар жилдээ 31 тэрбум шоо метр шатдаг хий Европ руу хүрдэг болох ёстой аж.

Гүржийн хувьд "TANAP" дамжуулах хоолой нь эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг давж гарах, ажлын шинэ байр олноор бий болгох, эдийн засгаа хөгжүүлэх, тусгаар тогтнолоо баталгаажуулах чухал ач холбогдолтой болохыг Гүржийн Ерөнхий сайд ГеоргийГахария онцолсон аж.

Үүнээс гадна "TANAP" дамжуулах хоолой ашиглалтад орсноор бүс нутаг төдийгүй Европын эрчим хүчний салбарын хувьд Турк улс улам бүр нөлөөтэй болж байгааг шинжээчид онцолжээ. Учир нь, одоо Европт нийлүүлэгдэж байгаа хямд үнэтэй Оросын шатдаг хийн дийлэнх нь Украйны нутгаар дамжиж байгаа. Украйн ба Орос хоорондын харилцаа тун ээдрээтэй, жил болгон л Украйны эрх баригчид давуу боломж шаардан дамжуулах хоолойг хаах сүрдүүлэг хийдэг болсон. Хоёрдугаарт, Балтын тэнгисийн ёроолоор тавигдаж байгаа "Умардын урсгал-2" дамжуулах хоолойг бариулахгүй талаар АНУ, Европын зарим улс маш их хүчин чармайлт гаргаж байгаа. Гуравдугаарт, Орос нь Хар тэнгисийн ёроолоор Туркийн нутаг руу "Турк урсгал" шатдаг хийн хоолой татаж, Туркийн нутгаас Грек ба Болгараар дамжуулан Европт нийлүүлэх ажлаа дуусгах гэж байна. Ингэснээр Европын холбооны хувьд Турк нь эрчим хүчний гол зангилаа, нөлөөллийн чухал хөшүүрэгтэй улс болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 3 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 5 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21