2020/07/02
USD 2,811

12 дугаар сард цаг агаар ямар байх вэ

О.Шүрэнцэцэг
2019/12/02

Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр 12 дугаар сард агаарын температур Увс аймгийн ихэнх нутаг, Завхан аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 1.5 градусаар хүйтэн, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн ихэнх, Төв, Хэнтий, Дорнод аймгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Харин хур тунадасны хувьд Баян-Өлгий, Баянхонгор аймгийн өмнөд, Ховд, Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна