​Их хэмжээний мөнгө өвлөж аваад орон гэргүй тэнэмэл болжээ

О.Шүрэнцэцэг
2019/12/03

Английн Кембриж хотод 250 мянга фунт өвлөж авсан эмэгтэй бүх хөрөнгөө богино хугацаанд хар тамхинд үрж дуусаад орон гэргүй тэнэмэл болж хувирсан тухай "Cambridge News" мэдээлжээ. Лорна Уэбб гэгч 51 настай эмэгтэй нь гэр бүлийнхээ нэг гишүүнээс 250 мянган фунт өвлөж авсан ч 14 сарын дотор өвлөж авсан бүх мөнгийг, өмнө нь байсан өөрийн бүх хөрөнгийн хамт үрж дуусаад хотынхоо Милл-роуд гудамжинд орон гэргүй, тэнүүлчийн амьдралаар амьдарч, ойролцоо нь оршин суудаг хүмүүсийг тав тухыг алдагдуулах болсон тул тэд Лорнаг шүүхэд өгчээ. Шүүхээс Лорна Уэббыг Милл-роуд гудамжинд эмх замбараагүй байдал үүсгэсэн, хулгай хийсэн, түргэн тусламжийн ажилтан руу дайрсан, архидан согтуурсан хэрэгтэй буруутай гэж үзээд тус гудамжинд 2 жилийн турш хөл тавихыг нь хориглон, 1,5 жил олон нийтийн ажил хийх шийтгэл ногдуулсан аж.

Лорна нь их хэмжээний мөнгө өвлөн авахаас өмнө нөхөр, хоёр охины хамт амьдардаг, үл хөдлөх хөрөнгөтэй байсан ч мөнгөтэй болсны дараа хар тамхинд донтон байдаг бүхнээ алджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана 2 цагийн өмнө
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ 20 цагийн өмнө
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал 22 цагийн өмнө
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо Өчигдөр
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна Өчигдөр
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа Өчигдөр
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” Өчигдөр
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 2026/06/05
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 2026/06/05
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05
Бага зэргийн бороо орно 2026/06/05
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 2026/06/04
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 2026/06/04
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2026/06/04
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2026/06/04
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2026/06/04
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 2026/06/04
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 2026/06/04