​''Төрийн албаны залгамж халаа'' уулзалтыг хийлээ

О.Шүрэнцэцэг
2019/12/03

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ оныг "Инээмсэглэн угтах жил" болгон зарласантай холбогдуулан Засаг даргын Тамгын газар болон хороодод шинээр томилогдсон албан хаагчдад иргэд, хамт олонтой харилцах харилцааны журмыг танилцуулах, төрийн албаны чиг үүрэг, мөн чанарыг ойлгуулах, ахмад үеийнхээ туршлага, мэдлэгээс хуваалцах зорилготой "Төрийн албаны залгамж халаа" сэдэвт уулзалт, ярилцлагыг амжилттай зохион байгуулан ажиллалаа. Уулзалтын үеэр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ж.Батжавхлан шинээр томилогдсон албан хаагчдад иргэдтэй хэрхэн харилцах, төрийн албны чиг үүрэг болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журам, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг танилцуулан өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг үүрэг болгов. Мөн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Захиргааны зохион байгуулалт, Засаг даргын зөвлөлийн хурал хариуцсан мэргэжилтэн Х.Баттулга, Хүний нөөц, хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Батцэцэг нар "Төрийн албаны залгамж халаа" сэдвээр яриа таниулга хийж, тэдний сонирхсон асуултад хариулт өгч, албан хаагчидтай санал солилцов хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 3 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 4 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21