ТЦА: Зам тээврийн осол 36.3 хувиар буурчээ

О.Шүрэнцэцэг
2019/12/05

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албанаас хамтран "Зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө хичээцгээе" уриан дор "Хичээх өдөр" арга хэмжээг улсын хэмжээнд 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулсан.

Энэ өдөр аймаг, орон нутаг, нийслэлд тодорхой маршрутанд замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоож, тусгай дуут дохио өгч зам тээврийн ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэн, осолд холбогдол бүхий эвдэрч, хэмхэрсэн тээврийн хэрэгслийн цувааг тодорхой маршрутаар явуулж иргэдэд ослын хор уршгийг сэрэмжлүүлэн, нутаг дэвсгэрийн Засаг даргын Тамгын газрын ажлын албаны ажилтан, алба хаагчид, их, дээд сургуулийн оюутан залуус гудамж замд хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцох талаар уриалсан үг бүхий самбар барьж, иргэдийг зам тээврийн ослын хор хохирлыг таниулах үйл ажиллагаануудыг зохион байгуулсан юм.

Мөн Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцсан нутаг дэвсгэртээ ажиллаж Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийг сурталчлан, хяналт тавьж ажилласан. Тээврийн цагдаагийн алба нь өдөрт дунджаар нийт 300-350 дуудлага мэдээлэл хүлээн авдаг бол "Хичээх өдөр" буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ны өдөр 239 ослын дуудлага хүлээн авсан байна.

Улсын хэмжээнд хүний амь нас хохирсон, ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй бөгөөд тухайн өдөр зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтсэн байна.Хичээх өдрийн нөхцөл байдлыг өмнөх энгийн өдрүүдтэй харьцуулахад нийт дуудлага, мэдээлэл 22,5 хувиар, хүн гэмтсэн осол 36,3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 3 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 4 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 5 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21