Л.Оюун-Эрдэнэ: ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн асуудлыг Ерөнхий сайдыг ирэхээр ярьж магадгүй

О.Шүрэнцэцэг
2019/12/05

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх төрийн айлчлал эхэлж, өнөөдөр хүлгийн жолоо залсан. Тухайн айлчлалын бүрэлдэхүүнд ТЕГ-ын дарга Д.Гэрэл багтсан байсан ч айлчлалын бүрэлдэхүүнээс хасч, Д.Гэрэл даргыг үлдээгээд явжээ.

Учир нь Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл Засгийн газрын хяналт шалгалтаас алтны уурхайгаа нуун үлдсэн баримтыг бид өнгөрсөн долоо хоногт хүргэсэн билээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байх алтны уурхай нь ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн хүү Г.Аранзалын эзэмшлийнх юм. Тухайн уурхайгаа харин "Пентатерра", "Тайхаржин транс" "Монгол алтай минт" компаниудаар дамжуулж "нуун" ажиллуулж байгаа юм. Энэ асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх "хариуцлага тооцох" албан бус мэдээлэл байна.

Тухайн алтны уурхайд өнгөрсөн тавдугаар сард осол гарч, эрдэнэт хүний амь нас эрсдчихээд байхад хэн нэгэн хариуцлага хүлээгээгүй өнөөдөрт хүрсэн билээ.

Тэгвэл энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодруулахад "Яг энэ асуудлаар ярьсан зүйл одоогоор алга, Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд ирсэний дараа энэ асуудлыг тодруулж ярих асуудал гарч магадгүй" гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 3 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 4 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 5 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21