Б.Ундармаа: Иргэд телевизээ асаагаад айдас хүйдэс мэдэрч байна

О.Шүрэнцэцэг
2019/12/05

Чуулгын хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Уг хуулийн төслийг 2016 онд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа өргөн барьсан юм байна. УИХ-аас хуулийг баталснаар телевизүүдийн монгол контентыг нэмэгдүүлэх, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд зөвхөн мэдээлэл дамжуулахаас гадна нийгмийг соён гэгээрүүлэх үүргээ илүүтэй гүйцэтгэнэ гэж үзэж байгаа юм.

Гишүүд ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН: ДӨРВӨН КОМПАНИЙН ХООРОНД МАРГААНТАЙ, ҮЛ ОЙЛГОЛЦОХ ЗҮЙЛ АРИЛСАН УУ?


Контент бэлтгэж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад орлогоос нь хуваарилж өгнө гэж ойлгосон. Гэхдээ олон суваг дамжуулах дөрвөн компанийн хооронд маргаантай, үл ойлголцох олон асуудал байгаа гэж харж байна. Үл ойлголцох зүйл арилсан уу?

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭН: ҮЗЭГЧДИЙГ ЧАНАРТАЙ КОНТЕНТООР ХАНГАХ НЬ ЭНЭ ХУУЛИЙН ГОЛ ЗОРИЛГО


Энэ хуулиар олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхэлдэг ААН-үүдийн хэрэглэгчдээс авдаг төлбөрийн тодорхой хувийг Телевизүүдийн холбоод өгөхөөр тусгасан. Нийт 15-аас доошгүй хувь гэж тогтсон. Ингэснээр таван чиглэлийн Монгол контентыг дэмжинэ. Үндэсний, хүүхдийн, танин мэдэхүйн чиглэлийн нэвтрүүлгүүдийг дэмжинэ. Хуулийн төслийн гол зорилго нь үзэгчдийг чанартай контентуудаар хангахад чиглэгдэнэ. Үл ойлголцол арилсан.

Б.УНДАРМАА: ИРГЭД ТЕЛЕВИЗЭЭ АСААГААД Л АЙДАС ХҮЙДСИЙГ МЭДЭРЧ БАЙНА


Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг дэмжиж байна. Саналуудаа нэгтгэсэн байна. Гэхдээ сангийн хөрөнгөө яаж зохицуулах юм бэ. Төр оролцмооргүй байна. Тухайн байгууллага өөрсдөө хяналтаа тавьж өрсөлдөх боломжтой юу. Иргэд хэлж байна. Орой телевизээ асаагаад л айдас хүйдэс мэдэрч байна. Дандаа сенсаац хөөсөн мэдээ гарч байна гэж байна. Үндэсний өв соёлыг дэмжиж яаж ажиллах юм бэ. Нөгөөтэйгүүр, хүнлэг энэрэнгүй, гэр бүлийн зөв харилцааг харуулсан контентийг түлхүү үйлдвэрлээсэй гэж хүсэж байна.

Г.ТЭМҮҮЛЭН: КАБЕЛИЙН ТЕЛЕВИЗ, ОНЛАЙН ТЕЛЕВИЗЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА ОРХИГДОЖ БАЙНА


Өргөн нэвтрүзүлгийн 19 телевиз байдаг. Кабелийн сувгаар үйлчилгээ явуулдаг 60, 70 суваг бий. Гэтэл энэ хуулиар кабелийн телевиз нь орхигдох юм биш үү. Хоёуланд нь үйлчлэх ёстой юм биш үү. Иргэд аль нь өргөн нэвтрүүлгийнх нь, аль нь кабелийнх гэж ялгахгүй шүү дээ. Сүүлийн үед олайн телевиз гарч ирлээ. Тиймээс хариуцлагыг тэнцвэртэй ялгаваргүй болгох ёстой байх аа

ШУУД АСУУЯ: УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД ТА ИЙГЛ ТВ-ИЙН БОДЛОГОД ОРОЛЦДОГ БАЙВ УУ?

Л.Болд: Энэ их чухал хууль. Ажлын хэсгийнхэнтэй уулзсан. ШИНЭ намын зүгээс бодлогоо гаргасан. Зөв хуул болох нь их чухал. Тэгж чадах уу. Ардчилал хаана явааг та бүхэн харах цаг болсон. Нэр хүнд итгэл үнэмшил, хүний эрх хаана байна. Хийгээгүй хэргийнх нь төлөө жүжигчилсэн тоглолт хийгээд нэвтрүүлсэн. Гэтэл хэн ч хөдлөөгүй. Хэвлэлийн эрх чөлөөний амин сүнс телевиз. Гэтэл ямар нөхцөлтэй байна вэ. Бүгд улс төрийн болон явцуу эрх ашиг нөлөөлж байна. Үүнд энэ хууль нөлөөлж, цэвэрлэгээ хийх боломжтой юу. Энгийн нэг сэтгүүлч телевиз байгуулаад ажиллах боломж алга. Уг нь ингэж байж хэвлэлийн салбар тунгалаг байх боломжтой. Захиалагчийн талд үйлчилсээр байвал ардчилал тунгалаг байж чадахгүй ээ.

Ажлын хэсэг: Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчийн үүргийг тус хуульд тусгасан. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх ёстой.

Л.Болд: Ийм санаачлагыг би гаргаж байсан. Тодорхой хэвлэлийн байгууллагыг хувиараа дэмждэг байсан. Гэтэл буруу юм билээ. Хэвлэл нь хэвлэлээрээ байхгүй бол бурууддаг юм байна лээ. Санхүүжилт хэрэгтэй бол санхүүжилтийг өг. Барууны улсад улстөрч сайн сэтгүүлч хоёр нэг төвшинд байдаг.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 3 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 4 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 5 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21