Хотын төвд 10-15 насны таван хүүхэд машин жолоодож яваад баригджээ. Тодруулбал, Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2019.12.05/ 15.00 цагийн орчимд 10-15 насны таван хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож хотын төвд хөдөлгөөнд оролцож байхад нь саатуулжээ. Мөн тухайн тээврийн хэрэгслийг журамлаж, таван хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна