​Хонконгийн цагдаа Украйны неонацистуудыг баривчилна

О.Шүрэнцэцэг
2019/12/06

Хонконгийн цагдаагийн газар Хонконгт болж байгаа эсэргүүцлийн жагсаал, гудамжны үймээн, цагдаа нарын эсрэг хийж байгаа тэмцэлд Украйны неонацистууд оролцож байгаа хэргийг мөрдөж байгаа тухайгаа зарласан гэдгийг "Global Times" мэдээлсэн байна. Цагдаагийн газар нь мөрдлөг явуулж байгаа тул дэлгэрэнгүй тайлбар өгөх боломжгүй гэсэн ч Украйны хэт үндсэрхэг үзэлтнүүд үймээнд оролцсон гэсэн хангалттай нотлох баримт цуглуулсны дараа ял тулган баривчилна гэж мэдэгдсэн гэсэн аж.

Хонконгтарванхоёрдугаар сарын 3-нд болсон жагсаал дээр Украйны хэт үндсэрхэг үзэлтнүүдийн "Азов" батальоны ахмад дайчид, "Правый сектор" хэт үндсэрхэг үзэлтнүүдийн хөдөлгөөний гишүүд оролцсон нь тогтоогдсон байна. Тодруулбал, Украйны зүүн нутгийн салан тусгаарлагчдын эсрэг байлдаж явсан Сергей Филимонов гэгч нь "Facebook" хуудсан дээрээ Хонконгт очсон бичлэгээ оруулахдаа "төрөл садан минь халуун дотно угтан авлаа" гэсэн тайлбартайгаар оруулсан байна. Мөн "Правый сектор" хөдөлгөөний идэвхтэн С.Стерненко гэгч Хонконгт байгаа тухайгаа мэдээлэл оруулсан байна.

Энэ аравдугаар сард БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Жан Ханьхуэй нь Хонконгийн эсэргүүцлийн жагсаалд Украйны хэт үндсэрхэг үзэлтнүүд оролцож байгаа хөдөлшгүй баримт бий тухай мэдэгдэж байсан. Тэрээр украйн неонацистууд бослого үймээн дэгдээх, цагдаа нарын эсрэг тэмцэх туршлагаасаа Хонконгийн босогчдод дамжуулахаар явж байгаа гэж мэдэгдэж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 3 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 4 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 5 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21