​Францчууд тэтгэврийн өөрчлөлтийг эсэргүүцэн жагсахдаа Макроныг чихмэлийг шатаажээ

О.Шүрэнцэцэг
2019/12/06

Францын Засгийн газар тэтгэврийн хуульд өөрчлөлт оруулахаар шийдсэнийг эсэргүүцсэн Парис хотноо болсон ажил хаялт, эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид Ерөнхийлөгч Макроны чихмэлийг шатаажээ. Жагсаалын үеэр эсэргүүцэгчид ба хэв журам сахиулж байсан цагдаа нарын хооронд олон удаагийн мөргөлдөөн болсон тухай мэдээлэл ирж байна. Хамгийн сүүл ирсэн мэдээгээр цагдаа нар 71 хүнийг баривчилжээ.

Францын Засгийн газар тэтгэврийн тухай хууль өөрчлөлт оруулахдаа тэтгэвэрт гарах 42 тусгай горим гэгчийг цуцалсан байна. Эдгээр горим нь төмөр замчид, эрчим хүчний салбарынхан, хуульчид зэрэг зарим мэргэжлийн хүмүүсийг эрт тэтгэвэрт гарах, илүү тэтгэвэр авах боломж олгож байжээ.

ФрансуаМакрон нь Ерөнхийлөгч болохын өмнө тэтгэврийн насыг ахиулахгүй гэж амлаж байсан ч энэ мэтээр амлалтаа хэлбэр дээрээ зөрчөөгүй ч мөн чанартаа зөрчсөн шийдвэр гаргаж эхэлсэнд үйлдвэрчний эвлэлүүд эрс дургүйцэн ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан аж.

Францын хуулиар тэтгэвэрт гарах доод нас нь хүйс ялгалгүй 62 байдаг. Францчуудын дундаж наслалт 82 байдгийг оруулан тооцвол тэд дэлхийн бусад ямар ч орны тэтгэврийнхээс илүү олон жил тэтгэврээрээ боломжийн амьдардаг хүмүүс. Гэхдээ бүрэн хэмжээний тэтгэвэр авахын тулд хүн 41,5 жил тасралтгүй ажиллах шаардлагатай. Ажилласан жилээс үл хамаараад бүрэн хэмжээний тэтгэвэр авахыг хүссэн хүн 67 нас хүртлээ ажиллах ёстой байдаг. Үүн дээр тэтгэвэрт гарах 42 онцгой горим зэргийг оруулбал тэтгэвэр тооцох тогтолцоо нь хэтэрхий ээдрээтэй, алдагдал ихтэй байна гэж шинжээч, мэргэжилтнүүд үзэж байгаа тул Засгийн газар тэтгэвэрт гарах доод насыг нэмэх гэж олон жилийн турш янз бүрээр оролдож байгаа юм. Гэвч тухай бүрд иргэдийн ширүүн эсэргүүцэл, тэмцэлтэй тулгарч хойшлуулсаар өдийг хүрчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 3 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 4 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 5 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21