​Хэнтий аймгийн боловсролын салбар эх хэлний хичээлээр улсдаа тэргүүлжээ

О.Шүрэнцэцэг
2019/12/06

Эх хэлний судлагдахуун 2019 оны "ТОП 20 багш" шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болж аймгийн удирдлагууд шилдэг багш нараа шагнаж урамшууллаа. Өнгөрсөн жилүүдэд аймаг орон нутгийн зүгээс Боловсролын салбарт онцгойлон анхаарч хариуцлагын болон урамшууллын арга хэлбэрийг нэвтрүүлснээр 2019 онд Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсад 2 дугаар байранд орж, 10 хичээлээс 9 нь улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй дүгнэгдсэн юм.

Мөн Эх хэлний сургалтыг сайжруулах зорилгоор шилдэг арга туршлагатай эх хэл бичгийн багш, сурагчдыг хамруулан "Багш, сурагч солилцооны хөтөлбөр"-ийг зохион байгуулжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд 3844 сурагчдын эх хэлний хичээлийн явцад дүн шинжилгээ хийж, 70 багшид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгснөөс гадна 7382 эцэг эх, олон нийтэд зөв бичих дүрэм, үндэсний бичгийн анхан, дунд, шатны сургалтуудыг амжилттай зохион байгуулжээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд ЭЕШ-нд Эх хэлний хичээлээр 2016 оноос хойш 16 байраар урагшилж 2019 онд улсдаа 1-р байранд орсон бол улсын төрөлжсөн олимпиадын 3 даваанд амжилт гаргасан багш сурагдын тоо мөн адил жил бүр нэмэгдсээр байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 3 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 4 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 5 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21