Б.Бат-эрдэнэ: Эмч нарын хандлага, харилцаа үнэхээр муу байна

О.Шүрэнцэцэг
2019/12/06

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх "Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Төслийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Миний сонгогдсон Бор өндөрийн тойрог эрүүл мэндийн салбарын хувьд туйлын хүнд. Парк шинэчлэлийн асуудлаар унаа хөсөг, эрүүл мэндийн байр оруулж ирэх шаардлагатай гэж яригдаж байсан ч чимээгүй л байна. Мөн 6, 7 мянган хүн амтай Өмнөдэлгэр суманд шинэ эрүүл мэндийн төв барих шаардлагатай байна.

Эмч нарын хандлага, харилцаа үнэхээр муу байна. Эмнэлэгт өвдөөд үзүүлж байгаа өвчтөнтэй нэг эмч ёс зүйгүй авирлаж, муухай харьцаж байгаад би харсан. Тухайн эмчийн нэр усыг аваад удирдлагад нь дамжуулсан ч, өнөөдөр хариуцлага тооцсон эсэх нь тодорхойгүй усанд хаясан чулуу шиг л замхарсан.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Б.Бат-Эрдэнэ гишүүн чухал асуудал хөндөж байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт тавин мянга гаруй хүн ажиллаж байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Бүхэлдээ эрүүл мэндийн салбар хэрхэн зүтгэдгийг би сайн мэднэ. Гэхдээ асуудлууд бий. Боловсон хүчинд бодлогын түвшинд анхаарах нь зөв. Үүнийг боловсролын яам мэдэх асуудал. Ер нь боловсон хүчин сургалтын асуудлыг эрүүл мэндийн салбарт нь шилжүүлж байж үр дүн гаргана гэж бодож байна. 10 сая төгрөгийн мэс засал хийлгэлээ гэхэд 2.5 төгрөгийг өөрөө гаргаад үлдсэн мөнгийг эрүүл мэндийн сангаас гаргаж болно. Эрүүл мэндийн салбар сум дээр тогтвортой ажиллахад цалингийн нэмэгдэл өгөхөд хичээж байна. сувилагчийн цалин эмч нарын цалинг 20-47 хувиар нэмэгдүүлсэн. 2020 онд дахин нэмэгдүүлнэ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 3 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 4 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 5 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21