​Нийтийн сонсгол зохион байгуулав

О.Шүрэнцэцэг
2019/12/06

Баянзүрх дүүргийн 2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн төсөөллийн Нийтийн сонсголыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр зохион байгууллаа. Нийтийн сонсгол нь иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчиллын үндсэн зарчмыг баримтлан ''Нийтийн сонсголын тухай'' хууль, ''Нийтийн сонсгол зохион байгуулах'' журмын дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын ''Чуулга''-ны танхимд болсон юм. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин нийтийн сонсголыг даргалсан бол Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Өсөхбаяр Баянзүрх дүүргийн 2020 оны төсвийн төсөөллийг танилцууллаа. Харин Төлөвлөлт, гүйцэтгэл хяналт, шинжилгээний хэлтсийн Орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Мөнх-Эрдэнэ 2020 онд дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар сонсголыг нийтэд хүргэлээ. Төсвийн төсөөллийн талаар мэдээлэл авч, сонсголд оролцохоор 103 иргэн хүсэлтээ ирүүлснээс 89 хүн оролцсон байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 4 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 5 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 6 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21