Сэрэмжлүүлэг: Нийслэлийн бүсэд баавгай дахин орж иржээ

Амралтын өдрүүдээр хотын ойгоор аялал зугаалга хийхгүй байхыг Нийслэлийн байгаль орчны газраас анхааруулж байна. Учир нь, энэ зун, намрын дуулианы эзэн болсон хүрэн баавгай хоёр өдөр дараалан Гачууртын Шар хоолойгоор орж иржээ. Тиймээс мэргэжилтнүүд баавгайг барихаар өгөөш тавин ажиллаж байгаа аж.

Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газрын мэргэжилтэн Ц.Цолмонбаатараас асуухад "Нийслэлийн орчимд хүрэн баавгай байна гэх дуудлага арванхоёрдугаар сарын 5-нд ирсэн. Дуудлагын дагуу мэргэжилтнүүд гурав дахь өдрөө ажиллаж байна" гэлээ.

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019 оны 12 сарын 08  [ 64.119.26.115 ]
Зочин

hahahaha mazaalai end yu hiij yvaa yum be.

2019 оны 12 сарын 08  [ 66.181.176.52 ]
Зочин

мазаалай говьд байдаг

2019 оны 12 сарын 07  [ 192.82.73.1 ]
Зочин

mazaalai orj irsen um bish uu

Top