Эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг В.Путин онцлов

О.Шүрэнцэцэг
2019/12/09

Хятад руу байгалийн хий дамжуулах бүтээн байгуулалтыг гурван улсын оролцоотойгоор Монголоор дамнуулах боломжийг судлахыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үүрэг болгов. Энэ тухай Оросын удирдагч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хийсэн хэлэлцээрийн үр дүнгийн талаар ОХУ-ын Шадар сайд Алексей Гордеев өнгөрсөн баасан гаригт мэдээлснийг ТАСС агентлаг онцолсон байна.

Гурав дахь улс орныг татан оролцуулснаар талууд эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх сайхан боломж бий хэмээн Монголын Ерөнхий сайдтай хийсэн уулзалт дээр В.Путин мэдэгджээ.

Хятад руу байгалийн хийг Монгол Улсаар дамнуулан нийлүүлэх боломжид хамтарсан үнэлгээ хийх тухай санамж бичигт "Газпром"-ын захиргааны дарга Алексей Миллер болон Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нар арванхоёрдугаар сарын 5-нд гарын үсэг зурсан билээ.

"ОХУ-аас байгалийн хийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамнуулан Хятад улс руу хоолойгоор нийлүүлэх төслийг хэрэгжүүлэх боломжид хамтарсан үнэлгээ хийх асуудлыг энэхүү баримт бичигт тусгажээ" хэмээн "Газпром"-ын мэдээнд дурдсан байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2019.12.9 ДАВАА №243 (6210)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 4 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 5 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 6 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21