Б.Батзориг: Ж.Мөнхбат гишүүний хүмүүс шалгуур даагаагүй

О.Шүрэнцэцэг
2019/12/09

"ЖДҮ-гийн хэрэг" яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм. "Зууны мэдээ" сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.

Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн "ЖДҮ-гийн протокол-2"-ыг дэлгэх гэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар" танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ.

МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна.

Энэ хурлаар "ЖДҮ-гийн хэрэг"-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.

Өмнөх нь Б.Батзориг: Албан бичгээр, аман яриагаар манайхан бүгд хандсан

…УИХ-ын гишүүн Б.Батзориг "…Зээл маш нарийн шалгууртай олгогддог гэдгийг ерөөсөө ярихгүй байгаа. Зүгээр нэг тушаал гаргаад олгодог гэж яриад байгаа. Энийг чинь сонгон шалгаруулахдаа олон нийтэд зарладаг. Тэгээд хүмүүс материалаа өгдөг тусгай хугацаатай. Тэр материалыг нь аваад сан дээр бичиг цаасных нь иж бүрдэл төслийг нь шалгаруулаад төсөл сонгон шалгаруулах хороо руу оруулдаг. Тэр хорооны хурал дээр дэмжигдсэн төслийг сайд баталгаажуулах тушаал гаргадаг шүү дээ. Ийм л журамтай шүү дээ. Үүнийг манайхан бүгд мэдэж байгаа. Манай 65 гишүүн бүгдээрээ л төрийн өндөр албан тушаал хашиж байсан. Төрийн ажил яаж явдаг вэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Тэрний дагуу хийгдсэн ажил шүү дээ. Харин бидний талцал хуваагдал биднийг ийм байдалд оруулж байгаа гэж би ойлгож байгаа. Цаашаа 2020 оны сонгуулиар нэлээн гарна. Сая Ж.Мөнхбат гишүүн бас ярьж байна. Жагсаал хийнэ гэж байна. Яг үнэнийг хэлэхэд Ж.Мөнхбат гишүүн ч гэсэн зээл олгооч ээ гэж ярьж байсан шүү дээ. Тэр хүмүүс нь шалгуур даагаагүй. Би сангийнхандаа хэлж байсан. Та нар хуулиа бариарай. Барьцаагүй, бичиг баримтгүй, төсөлгүй зээл нэгийг ч олгож болохгүй шүү гэдэг зүйл тавьж байсан. Одоо энэ олгогдсон зээл бүгд барьцаатай. Би түүнд бардам байна. Барьцаагүй нэг ч төгрөгийн зээл олгоогүй. Муу төсөлд олгоогүй гэж бодож байна" гэжээ.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2019.12.9 ДАВАА №243 (6210)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана 5 цагийн өмнө
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ 22 цагийн өмнө
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал Өчигдөр
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо Өчигдөр
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна Өчигдөр
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа Өчигдөр
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” Өчигдөр
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 2026/06/05
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 2026/06/05
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 2026/06/05
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05
Бага зэргийн бороо орно 2026/06/05
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 2026/06/04
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 2026/06/04
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2026/06/04
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2026/06/04
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2026/06/04
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 2026/06/04
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 2026/06/04