​АНУ нь Хятадыг сөрөх эвсэл бүрдүүлж эхэлжээ

О.Шүрэнцэцэг
2019/12/10

БНХАУ-ын зүгээс Энэтхэг-Номхон далайн бүс нутагт учруулж буй улам бүр өсөн нэмэгдэх цэргийн, улс төрийн ба эдийн засгийн аюулд АНУ-ын зүгээс ихэд санаа зовниж байгаа аж. Улмаар энэ асуудлаар АНУ-ын Сенатын Зэвсэгт хүчний асуудал хариуцсан хороонд Батлан хамгаалахын орлогч сайд Жон Г.Руд илтгэлийн хийсэн тухай Defense-aerospace.com сайт мэдээлж байна.

Жон Руд нь нь Хятадын зүгээс учруулж байгаа аюулын хариуд бүс нутгийн улс орнуудтай хэрхэн цэргийн харилцаагаа бэхжүүлж байгаа талаар Сенатын гишүүдэд тайлагнажээ.

Юуны өмнө АНУ нь үндэсний аюулгүй байдлынхаа стратегийг Японы батлан хамгаалах үндэсний хөтөлбөрийн үндсэн зарчмуудтай нэгдмэл болгож, хамтын бэлэн байдлыг нэмэгдүүлэхтэй зэрэгцэн гүйцэтгэх үүрэг, авах арга хэмжээ ба боломжийн хүрээг шинээр тодорхойлох харилцан яриаг өрнүүлж байгаа гэжээ. Мөн Пентагон нь япончуудтай сансар, кибер орон зай, цахилгаан сорон орон ба хиймэл оюун ухааны салбар дах хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа гэсэн байна.

Бүс нутгийн дараагийн том тоглогч болох Энэтхэгийн хувьд батлан хамгаалах салбарт нэгдмэл үндэслэл бүхий өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа гэсэн байна. Тухайлбал, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Tiger Triumph нэртэй десантын хүчний гурван цуврал хээрийн сургууль явуулах замаар шуурхай арга хэмжээний нийцтэй байдлыг сайжруулах арга хэмжээ авахаар бэлдсэн гэж байна.

Жон Руд нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт АНУ-ын оролцоог хангах талаар талаар хамгийн ихийг хийж байгаа улсаар Сингапурыг нэрлэсэн байна. Жил болгон Америкийн байлдааны 100 гаруй усан онгоц, 1000 орчим байлдааны нисэх онгоц Сингапураар дамжин өнгөрч байгааг орлогч сайд онцолжээ. Мөн Америкийн цэргийн хамгаалалтын усан ба нисэх онгоцыг ээлжийн байдлаар эргүүл хийхийг Сингапур дэмжиж байгаа гэжээ. Ингээд зогсохгүй Сингапурын зэвсэгт хүчин АНУ-д байнгын сургалт явуулдаг дөрвөн ангитай болсон байна. Ойрын үед Сингапурын сөнөөгч онгоцыг Гуам арал дээрх бааз дээр байнга байршуулах тухай гэрээ байгуулах аж. Сингапур нь АНУ-ын хамгийн орчин үеийн зэвсэглэлийн гол худалдан авагч гэдгийг Жон Руд онцолсон байна.

Тайваны хувьд АНУ нь арлын улстай явуулах харилцааны тухай хуулийн дагуу батлан хамгаалах үйлчилгээ, эд материал нийлүүлж байгаа гэжээ. 2019 онд АНУ нь Тайванд M1A2 Abrams танк, F-16 сөнөөгч гэх мэт 10 тэрбум долларын зэвсэглэл худалдахыг дэмжсэн байгаа.

Жон Руд Вьетнамын талаар ярихдаа "Бид Вьетнамтай үр бүтээлтэй батлан хамгаалах харилцааг бүтээн байгуулж, Вьетнамын дайны үр дагаврыг даван гарч байгаа" гэжээ. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүч 2018 онд дайн дууссанаас хойш анх удаа Вьетнамд нисэх онгоц тээгчээр айлчилсан гэж байна. Мөн Вьетнамд эргийн хамгаалалтын бага оврын онгоц бэлэглэсэн байна. Хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Т.Эспер Ханойд айлчлах үеэрээ АНУ-ыг эргийн хамгаалалтын хоёр дахь завь бэлэглэнэ гэж мэдэгдсэн.

АНУ –ын Батлан хамгаалах яам нэр гарсан орнуудаас гадна Номхон далайн арлын жижиг орнуудтай бас л идэвхтэй хамтран ажиллаж байгаа гэжээ. Дараагийн таван жилд бүс нутаг дахь холбоотнууд ба хамтрагч орнуудыг батлан хамгаалах боломжийг нэмэгдүүлэх, түүн дотроо далай тэнгис дэх аюулгүй байдлаа хангах ажиллагаа явуулах чадварыг хөгжүүлэх, Америкийн зэвсэгт хүчинтэй шуурхай ажиллагааны өндөр нэгдмэл байдалд хүрэхэд нь туслахад 521 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 34 минутын өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 38 минутын өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 42 минутын өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 46 минутын өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 1 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 2 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 2 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 3 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 3 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 3 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 4 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 4 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 4 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 5 цагийн өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 5 цагийн өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 6 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 7 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 7 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна 8 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 8 цагийн өмнө