​Францад ''Нормандын дөрөв''-ийн уулзалт болж байна

О.Шүрэнцэцэг
2019/12/10

Украйны иргэний дайны асуудлыг шийдэхийн тулд Украйн, Франц, Герман, Оросын удирдагч нар Францын нийслэлд уулзалт хийж байна. Гурван жилийн дараа ахин явагдаж байгаа энэ уулзалтаар талууд тохиролцоонд хүрч, түүнээ хэрэгжүүлж эхэлбэл Украйны зүүн нутагт тав дах жилдээ үргэлжилж байгаа иргэний дайн зогсох боломжтой болно. Одоогийн байдлаар Франц, Герман, Оросын төрийн тэргүүнүүд ганцаарчлан уулзаж ярилцсаны дараа энэхүү уулзалтын хамгийн гол уулзалт болох ПутинЗеленский хоёрын ганцаарчилсан уулзалт болно. Хамгийн сүүлд нь дөрвөн төрийн тэргүүн хамтарсан уулзалт хийж тохиролцоонд хүрнэ гэж төлөвлөсөн байгаа аж.

Украйн болон өрнөдийн орнууд Донбасст болж байгаа үйл явдалд Оросыг буруутгаж байгаа. Тэд Оросыг салан тусгаарлагчдад зэвсгийн тусламж үзүүлж, цэргээ Донбасст хууль бусаар оруулсан гэж мэдэгдэж байгаа. Харин Орос нь энэхүү мөргөлдөөний оролцогч биш тул дайныг зогсооход яагаад ч голлох үүрэг гүйцэтгэх боломжгүй, бүх зүйл Украйны эрх баригчдаас хамаарна гэсэн байр суурьтай байгаа юм. Гурван жилийн өмнө байгуулсан Минскийн тохиролцоо ёсоор Украйны эрх баригчид Донбасс дах дайныг зогсоохын тулд салан тусгаарлагчдад өршөөл үзүүлж, салан тусгаарлахаар бослого гаргасан мужуудад онцгой статус олгон, түүнээ Украйны үндсэн хуульд заах, салан тусгаарласан мужуудад бие даасан сонгууль явуулах ёстой бөгөөд үүний дараа цэргээ оруулан Оростой залгаа хилийг бүрэн хяналтдаа оруулах боломжтой болох юм. Харин Украйны тал нь Оростой залгаа хилийн бүсийг олон улсын энхийг сахиулагчид оруулан хааж, гал бүрэн зогсоосны дараа бусад асуудлыг хэрэгжүүлэх талаар ярих боломжтой гэж байгаа.

Одоогоор Францын Ерөнхийлөгчийн ордны гадаа 100 гаруй сэтгүүлчид цугларан уулзалтын үр дүнг сонсохоор хүлээж байна. Хүлээх явцад Украйны "Femen" хөдөлгөөний эмэгтэйчүүд олны өмнө нүцгэлж, украйны үндсэрхэг үзэлтнүүд Оросын далбааг урснаас өөр ямар нэг ноцтой хэрэг гараагүй, харьцангуй тайван байгаа аж.

Энэ зуур Украйны Засгийн газар Донбасст болж байгаа иргэний дайны улмаас амсаад байгаа эдийн засгийн хохирлын хэмжээг тогтоосноо олон нийтэд мэдэгдсэн байна. Украйны Эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуйн сайд ТимофейМиловановFacebook хуудсандаа "2014-2015 онуудад амссан шууд хохирлын хэмжээ ДНБ-ийн 15-20 хувь болсон. Нийт хохирлын хэмжээг 50 тэрбумаас 150 тэрбум доллар гэж үнэлээд байгаа. Харин хяналтаас гарсан газар нутаг дээр төрийн мэдлийн үл хөдлөх өмчийн үлдэгдэл үнэлгээ нь 3,5 тэрбум доллар болсон" гэжээ.

2014 оны эхээр Украйнд "Майдан" хувьсгал гарч төр эргэсний дараа Засгийн эрхэнд гарсан хэт үндсэрхэг үзэлтнүүд орос хэлийг хорих, оросоор ярьсан хүмүүсийг дүүжлэх, орос үндэстнүүдийг бүгдийг хөөж гаргах,оросууд олноор аж төрдөг зүүн нутгуудад "цэвэрлэгээ явуулах" зэрэг зүйлсийг уриалж эхэлсэн байдаг. Үүний хариуд оросууд олноор аж төрдөг Донбасс, Луганск мужуудад бослого үймээн дэгдэж салан тусгаарлахаар шийдсэн. Улмаар 2014-2015 онуудад Донбасст цус асгаруулсан олон тулаан болж Украйны арми салан тусгаарлаан мужуудыг буцаан нэгтгэж чадалгүй ялагдал хүлээсэн. Үүндээ тэд ОХУ-ыг буруутгасан. Украйны хүн амын 22 хувь нь орос үндэстэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 5 минутын өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 3 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 3 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 3 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 5 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 5 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 5 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө 23 цагийн өмнө
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ Өчигдөр
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа Өчигдөр
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ Өчигдөр
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна Өчигдөр
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт Өчигдөр
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ Өчигдөр
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана Өчигдөр